
Сүүлийн жилүүдэд засгийн газраас газар тариалангийн үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэх зорилгоор хэрэгжүүлсэн Атрын III дугаар аяны үр дүнд 2011 онд арвин их ургац хураан авч, дотоодын улаанбуудайн хэрэгцээг бүрэн хангасан билээ. Түүнчлэн Монгол улсаас БНХАУ-д экспортлох улаан буудайны ургамал хорио цээрийн нөхцөлийг амжилттай тохиролцсоны дагуу дотоодын хэрэгцээнээс илүү гарсан улаан буудайг БНХАУ-д экспортлох гэрээ хийхээр болсон. Өнөөдөр уг гэрээг батламжилж, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирал Л.Дүйнхэржав, БНХАУ-н "Тэнда Тян Жу" компанийн ерөнхий захирал Жан Чан Чин нар гарын үсэг зурлаа.
Н.Дэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ