“Баячуудын баярхалын сар”

img

“Монголчууд эрт дээр цагаас хуурсаар хуурсаар худалч, хумсалсаар хумсалсаар хулгайч болдог юм хүнд худал хэлж, хүний юм зөвшөөрөлгүй авч болохгүй гэж үр хүүхэддээ захиж хэлж сургасаар ирсэн билээ. Харин өнөөдөр худал хэлсэн нь төрд заларч, хумсалж авсан нь сайхан амьдардаг гаж тогтолцоотой улс болон хувирч дээ. Нийгмийн гаж тогтолцоонд хэн буруутай вэ? Бид хэн нэгнээс өө хайж, эсвэл хилийн чанадаад байгаа аль нэг улс орныг буруутгах учиргүй. Тогоо хагаравч тулган дотроо гэгчээр Монгол хэмээх зургаан үсгэнд багтаж, Азийн зүрхэнд  амьдран сууж байгаа та бид өөрсдөөсөө л тэр буруутанг хайх учиртай. Энд эх орны ирээдүй болсон балчир үрс, оюутан залуус, баялаг бүтээгч ажилтан албан хаагчид, төрийн хайр халамжинд умбаж суух ёстой ахмад буурлуудаа оруулахыг хүссэнгүй. Гагцхүү Монгол улсын ард иргэдийн төлөө ажиллаж, хууль тогтоож бодлого боловсруулагч эрхмүүдийг  буруутгамаар байна.

Хэдхэн хоногийн дараа монгол түмний уламжлалт баяр болох цагаан сар айсуй. “Цаг цагаар нэг цадна цагаан сараар нэг цадна” гэдэг хэлц үг  хамгийн түрүүнд бодогддог. Гэтэл цагаан сарыг “Баячуудын баярхалын сар, ядуусын хоосролын сар” гэж хэлэх болсон гэнэ. Хоосрол гэдэг үг муухай сонсогдож болох ч үнэн үгийг яалтай ч билээ. Цагаан сар дөхөх тусам бэл бэнчинтэй хэсэг нь ганган чамин дээл хувцас, үнэтэй хөөргөөрөө гайхуулах боломжийг алдалгүй ашиглахаар “уухайлан” бэлтгэлээ хангадаг. Харин дийлэнх нь мөнгөндөө баригдсан ч нүүр улайхааргүй, чадлынхаа хэрээр угтахаар бэлтгэж байгаа. Цагаан сарын өдрүүдэд хамгийн ихээр санаа тавьдаг хүмүүс бол яахын аргагүй ахмад буурлууд. Тэд энэ өдрүүдэд орсон гарсан хэн бүхэнд хэдэн хүүхдийнхээ нэрийг гаргаад муу хэлүүлэхгүйг хичээж, хирэндээ л бэлддэг. Харамсалтай нь энэ жил эрх баригчдын том амлалтаас болоод ахмадууд маань зүрхэндээ гомдолтой, нүдэндээ нулимстай цагаан сараа угтах бололтой.

Эрх баригчид сайд нарын халаа сэлгээнд илүүтэй анхаарч, хоёрдугаар сард ахмад буурлууддаа нэг сая төгрөг өгнө гэж сэтгэлийг баясгачихаад “Их санасан газар есөн шөнө хоосон хононо” гэсэн үлгэрийг харуулж орхисон. Ахмадуудад нэг сая төгрөгийг өгөх боломжтой, боломжгүй хэмээн мэтгэлцэж, зарим нь хоёрдугаар сард өгнө гэж амлаагүй хэмээн гүрийсээр асуудлыг шйидвэрлэж чадалгүй УИХ-ын суулган өндөрлөж байна. Уг нь хүнээ боддог төртэйсэн бол ахмад буурлуудынхаа хийж бүтээсэн амжилтан дээр өдий зэрэгтэй монгол улс минь хөгжсөн юм шүү гэж ухаарсан бол тэдний нүдэнд гуниг хуруулахгүй байх боломж бий. Ядахдаа 500.0 мянгыг нь бэлнээр өгч, үлдсэн 500.0 мянган төгрөгийг нь хувьцаа хэлбэрээр олгож ч болох байсан. Бэлэн мөнгө олгох нь үнийн хөөрөгдлийг дэврээж болох ч энэ асуудал хэдийн шийдэгдчихсэн. Үнийн өсөлтөд төрийн зохицуулалт байхгүйгээс бараа бүтээгдэхүүний үнэ чанараасаа хэдийн хол давчихаад байгаа. Харин Засгийн газрын шийдвэрийг хүлээсээр хөгшдийн нүд чилж, төрдөө гомдож суугааг таах аргагүй. Бурханы орныг зорьсон хүн хичнээн байгааг ч хэлэх боломжгүй. Ард түмний хайр энэрэл, хүндэтгэлийг нь авч, төрд гарчихаад хөсөр хаяж болох ч хичнээн олон өвгөд хөгшид сэтгэлээ чилтэл хүлээж, нүдээ ширгэтэл зурагтаар та нарыг харж суугаа бол. Ахмадууд минь төрийн минь сүлд өршөөж, түмэн олон минь түвшин амгалан байх болтугай гэж та бүхнийг тэнгэртээ даатгаж, цай сүүнийхээ дээжийг өргөж яваа шүү. Хөгшидийг гомдоох учиргүй. Шийдвэр гаргагчид та бүхэн бүгд ээж аав, эмээ өвөөтэй тэдэндээ хайртай л байж таараа. Яг түүнтэй адил ард түмэн ч мөн адил эмээ өвөө, ээж аавдаа хайртай. Хайртай хүнийг нь гомдоовол уучлах хүн хэд байх бол, гэдгийг нэг санаж яваасай. Мөнхийн залуу байх юм шиг амьдарч болох ч өтөл насанд ямархан тавилан хүлээж байгааг тааж болдоггүй хорвоо. Гэвч залуу халуун насаа төрдөө, улс эх орондоо зориулсаныхаа хариуд “өчүүхэн” тэтгэвэр,  өлөн ходоодтой амьдрана гэдэг монголчуудын өтөл насны тавилан гэж үү...

Н.Дэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tomor zamiin gd bgaa xund:
ATG gd saixan mataasnii gazar bxad end tend gonginoson yum bicheel bxiin ooroo orond n ochmoor bgaim bxdaa
2012-02-15
Dogo:
Uneheer tiim shuu ene heden baliar yumnuudad iduuleh gej hugshid buurluud mini ami nasaa ulaan tsusaaraa eh oron elgen sadan gazar shoroogoo hamgaalan irsen baylagiig ni ed narl ugui hiij bgaa biz dee muusaan yum nuud ene gazar shoroonii baylgiig hen ugui hiij bn ene deer garsan heden shunaltan guudl huvaaj idej bgaa bizdee ene nasandaa ch yahuu bolj l bgaa yum biz hednii ur udam nil lai lanchigiig ni uuren dee uuren ed nariin huuhduud
2012-02-14
Чинбаа:
Монголчуудаа ахмад үеийн минь үнэхээр үр хүүхэддээ хайртай бол үр хүүхэд ач гучаа гадаад гаргах нь л хамгийн зөв гарц. Энэ засаг төр улс төрийн хүчнүүдийн царай яавч монголыг өөд татахгүй. Зөв шудрага дуугарвал шийтгэнэ.Гадныхны өмнө байдагаа барина. Хамгийн гол нь гадагшаа гарцгаая дүрэвцгээе монголчуудаа.
2012-02-14
УБТЗ-н Хүүхдийн Байгуулагын Хэлтэс гэж байх..,Уг байгуулагын дарга гэх 60 гарсан эмэгтэй улсын байгуулагыг хувийн компани гэж эндүүрдэг бололтой.Ээж нь байгуулгын дарга хүү болон бэр нь тус байгуулгын няравууд,бас нэг хүү нь манаач,та дахин нэг анхааралтай уншдаа.Нэг иймэрхүү дүр төрхтэй улсын нэртэй гэр бүлийн компани ТЗ-н ХБ-н хөрөнгийг дэндүү гэмээр үрэн таран хийж байна.Мөн өөрийн үгийг ёсчилон гүйцэтгүүлэхээр мэрэгжилийн бус нөхдүүдээр салбар нэгжээ удирдуулан төмөр замчидын гадаа гандан байж хүүдүүдийнхээ төлөө хуримтлуулсан хөрөнгийг ямар нэгэн хяналтгүйгээр зарцуулах дархан эрхийг өөртөө олгон туйлж яваа энэ хүнийг хэвлэл мэдээллийн байгуулгууд анхааралдаа аваасай
2012-02-14
Anonymous:
Сэтгүүлч үнэнийг,сайн бичижээ.Бид ч бас өтөлнөө. Залуу минь та өтөлсөн үедээ лаагаа иднэ үү,луувангаа иднэ үү,энэ таны хэрэг.Гэхдээ одоо энэ луувангаа идэх гэж байгаа хөгшид маань, та бидний л нэг Монголч хүмүүс шүү дээ.Баян та лаагаа идээд,хүмүүст нээх их сайхан үг ерөөгөөд сууж л байдаг юм биз.Хажуу айлд чинь,байр,гудамжинд чинь,Монголд чинь хөгшчүүд луувангаа.....тэх тусмаа цагаан сараараа.Цагаан сар гэдэг ч гэдэг чинь ганц танайхны баяр биш байлгүй найз минь.Та мунхаг хүн байнаа.
2012-02-14
Zochin:
Сэтгүүлчид ч бас цагаан сарыг хар сар болгоход хувь нэмэр оруулж байгаагаа мэддэг болов уу. Цагаан сарын тухай ийм балай юм бичиж хүний сэтгэлд сэв суулга гэж хэн чамайг гуйгаагүй. Лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү хэнд хамаатай юм бэ ер нь. Хамгийн гол нь сэтгэлдээ шинэ оноо бэлгэдэж боломж бололцоогоороо, байгаа бэл бэнчингээрээ дор дороо тэмдэглэж байхад... Бүгд л дундаж, бүгд л ижил тэмдэглэх албагүй шүү дээ. Цагаан сар дөхөхөөр л иймэрхүү хогийн бичлэгүүд дүүрчих юм. Болимоор юм.
2012-02-14
alba um uu
2012-02-14
KKK ULSAD AJILLAVAL YADUUGAARAA UHNE,TETGEVER CHIN HAANA CH HUREHGUI
2012-02-13