Өнөөдөр болох зарим үйл явдал

img

Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон өнөөдөр 10.00 цагаас Шастины нэрэмжит клиникийн III эмнэлгийн ажил байдалтай танилцана. Сурагчдын дүрэмт хувцасны асуудлыг хөндөж ярилцах уулзалт маргааш 14.00 цагт ”Голомт” хотхоны Шилмэл загварын ордонд болно. Санхүүгийн зохицуулах хороо 10.00 цагт хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний биржийн арилжааны төлбөр тооцооны системийн талаар ХХААХҮЯ, Санхүүгийн зохицуулах хорооны санал солилцох хуралтай. Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын уулзалтын танхимд Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны X хуралдаан болно. 11.00 цагт ”Задгай зах дээр ажиллаж буй иргэдийн ажлын байрны нөхцөлийг сайжруулах нь” сэдэвт зөвлөлгөөн ”Чингис” зочид буудалд болно. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 10 дугаар хуралдаан болно. Хурлаар ”Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар хэлэлцэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ