Обама улс төрийн тэмцлээс болж хөдөлмөрч Америкчууд хохирох ёсгүй гэж үзэж байна

img

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама   Ж.Бушийн үеийн татварын хөнгөлөлтийг дахин 2 жилийн хугацаанд хэвээр үлдээх тал дээр Бүгд Найрамдахчуудтай тохиролцоонд хүрсэнээ зарлалаа.   Арванхоёрдугаар сард  хугацаа нь дуусах   байсан татварын хөнгөлөлтийн хуулийг сунгасан нь засгийн газраас нэмэлт 700 тэрбум доллар гаргахад хүргэж байгаа юм.Мөн чинээлэг давхрагын татварын хөнгөлөлт болон Ажилгүйчүүдэд олгодог тэтгэмжийг дараагийн 13 сард хэвээр үлдээхээр болсон байна. Обама  “Америкийн иргэн, айл өрх бүр татварын хөнгөлөлт эдлэхээр болсон шийдвэр дээр  2 нам санал нийллээ” гэжээ. Ирэх 1 дүгээр сараас олонхийн байр сууриа Бүгд Найрамдахчуудад алдах Ардчилсан намын шийдвэр гаргагчид хий улс төржиж, дэмий маргахыг хүссэнгүй бололтой. Обама  “Aрдчилсан намд ч,   Бүгд найрамдах намд ч  татварын хөнгөлөлтийн талаар үргэлжлүүлэн маргах сонирхолтой гишүүд байгаа байх. Гэхдээ улс төрийн тэмцлээс болж хөдөлмөрч Америкчууд хохирох ёсгүй. Мөн арай гэж сэргэж байгаа эдийн засгаа дордуулах хүсэл надад байхгүй байна” гэжээ.  Харин улс төрийн ажиглагчид уг шийдвэр  2012 онд болох сонгуульд Бүгд Найрамдахчуудад давуу талыг олгож болох юм гэж   үзэж байна. Н. ЭРДЭНЭБУЛГА

СЭТГЭГДЭЛ БИЧИХ