Хүүхдийн хүмүүжилд гэр бүлийн оролцоог нэмэгдүүлнэ

img

Монголын хүүхдийн ордонд “Эцэг эхийн үүрэг, оролцоо” нэртэй улсын VI зөвлөгөөн үргэлжилж байна. Уг зөвлөгөөнийн эцэг эхийн хүүхдэдээ тавих анхаарал, халамж, оролцоог нэмэгдүүлэхээр Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллага, ЗГХА-Хүүхдийн төлөө газар, Нийслэлийн хүүхдийн төлөө газар хамтран зохион байгуулж байгаа аж. Тус зөвлөгөөнд УБ хотын дүүрэг бүрээс гэр бүл, ДЗОУБ-ын Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрөөс эцэг эхчүүд болон хүүхдийн байгууллагын ажилтнууд нийт 428 хүн ороцож санал бодлоо илэрхийлж байна. Монгол Улсын хүн амын 38 хувийг 18 хүртэл насны хүүхдүүд эзэлдэг бөгөөд тэдэнд аюулгүй ээлтэй орчин бүрдүүлэхэд эцэг эхийн хариуцлага, оролцоог нэмэгдүүлэх, зан үйл, хандлагад өөрчлөх зайлшгүй шаардлагатай. Энэ тухай 2010 онд НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооноос монгол хүүхдүүд гэнэтийн аюул, эрсдэлд өртөн эрүүл мэнд, амь нас, сэтгэл санаагаараа хохирч байгааг Засгийн газарт ирүүлсэн зөвлөмжид анхааруулсан байна. Иймд “Хүүхдийг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах”, “Эцэг эхийн үүрэг, оролцоо” гэсэн зургаа дахь дэд зөвлөлийг байгуулан, үйл ажиллагааг эрчимжүүлэхийг үүрэг болгосон билээ. Зөвлөгөөн өчигдөр Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд эхэлсэн юм. Н.Дэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ