
Эрүүл мэндийн үйлчилгээг хүн бүрт хүртээмжтэй хүргэх ажлын хүрээнд ЭМЯ ядуу өрхөд орон нутгийн засаг захиргаагаар нь дамжуулж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах эрхийн бичиг олгож эхэлсэн. Энэ үйлчилгээнд 4800 гаруй иргэн хамрагдаж, нийт 33 сая төгрөг зарцуулжээ. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай буцалтгүй тусламжийн хэлэлцээр 2009 онд байгуулж, “Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа шаардлагатай иргэнд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөтөлбөр” хэрэгжиж байна. Энэ хөтөлбөрийг батлуулан, хэрэгжүүлэхэд Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон оролцож, эрүүл мэндийн үйлчилгээ нийгмийн орхигдсон хэсэгт хүргэж эхэлжээ.
Н.Дэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ