Монгол хүний дундаж наслалт 68.05 болжээ
Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж ажилласны үр дүнд мянган амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл өнгөрсөн дөрвөн жилд 19.6 аас 16.3 хүртэл, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 23.4-өөс 19.8 хүртэл буурчээ. Эхийн эндэгдэл 1990 оноос дөрөв дахин буурч, Монгол Улс эхийн эндэгдэл өндөртэй орны зэрэглэлээс дунд зэрэглэлд шилжээд байгаа аж. Мөн Эрүүл мэндийн үйлчилгээ хүртээмжтэй болсноор халдварт өвчин буурч, хүн амын дундаж наслалт 68.05 болон нэмэгдсэн хэмээн албаныхан мэдээллээ.
Н.Дэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ