Сэлбэ орчмоос 700 шуудай хог гарчээ

img

Өнгөрөгч амралтын өдөр буюу хоёрдугаар сарын 12-нд “Сэлбэ” голын орчин тойронг 500 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг хөндлөн гулд цэвэрлэжээ. Цэвэрлэгээнд оролцогчид Зуун айл орчим, Сэлбэ голын дагуу хаясан шил, ундааны сав, гялгар уут, ахуйн хогийг мөстсөн голоос түүж, хоёр цаг хүрэхгүй хугацаанд 700 шуудай хог ачжээ. Хотын захиргаа, хотын захирагчийн ажлын алба, БОАЖЯ, Нийслэлийн байгаль хамгаалах газар, СБД-ийн Үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэс, Монголын байгаль орчны иргэний зөвлөл, “Мон Хорус” ХХК зэрэг байгаль хамгаалах чиглэлийн төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, олон нийтийн төлөөлөл дэмжиж хамтран Сэлбийг ийнхүү цэвэрлэлээ. Харин энэхүү их  цэвэрлэгээг “Бурханы сүм” хэмээх шашны байгууллагын удирдлага, итгэгчид санаачлан зохион байгуулсан гэнэ. Тус байгууллага өмнө нь мөн нийтийн цэвэрлэгээнүүд зохион байгуулж, цэвэр тохилог хот тохижуулах ажилд өндөр хувь нэмэр оруулсан хэмээн үнэлэгдэж, талархал өргөмжлөл хүртэж байжээ. Н.Дэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Irgen:
Bainga tseverledeg bolchihvol yaasan yum be? Aldag onog haayaa neg subbotnik hiij baihaar. Mongolchuud dandaa dutuu dulimag yum hiij baiha yum. Ajliin bair shineer bii bolgoh hotolboriin hureend bainga tseverledeg tseverlegch nar bii bolgoldoo. Naadah chini toosontsor, bohirdoliin gol eh uusver shuu dee.
2012-02-14
Ийм үйл ажиллагааг тогтворжуулах хэрэгтэй. Ажлын байр бий болгож тогтмол цэвэрлэдэг байх ёстой, алдаг оног субботник хийлгэдэг биш
2012-02-14