
Өнгөрсөн хоногт нийслэл хотод гал түймрийн хоёр, галын зөрчлийн хоёр, орон нутагт гал түймрийн гурван дуудлага Аврах гал унтраах ангиудад иржээ. Тухайлбал, нийслэлийн Хан-Уул
дүүргийн есдүгээр хороо, Буянт-Ухаагийн 19 дүгээр гудамжинд иргэн Т-гийн 4х6 метрийн хэмжээтэй байшингийн таазны хэсэг шатаж байсныг Аврах гал унтраах 30 дугаар ангийн салаа унтраажээ. Уг галд 30 настай эрэгтэй Г угаартсан байдалтай байсныг ЯТТ-ийн 103-ын эмчид хүлээлгэн өгсөн байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтийн “Шунхлай” ШТС-ийн баруун талд иргэн У-гийн дөрвөн ханатай гэр, эд хогшлийн хамт шатаж байсныг Аврах гал унтраах 26 дугаар ангийн салаа унтраажээ.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн гуравдугаар гудамжинд иргэн Т-гийн 5х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын зургаадугаар баг, “Шивэртийн амралт”-ын дэргэд иргэн Б-ын 15х8 метрийн хэмжээтэй малын өвөлжөө шатаж байсныг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар баг, нэгдүгээр гудамжинд иргэн Ш- ийн БӨА-6313 улсын дугаартай “УАЗ-469” автомашин шатаж байсныг Аврах гал унтраах ангиуд тус тус ажиллаж унтраасан байна.
Н.Дэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ