Улаанбаатарт 16 хэм хүйтэн, бага зэргийн цас орно

img

Өнгөрсөн хоногт баруун, төв болон зүүн зүгийн нутгийн зарим газар болон Улаанбаатар хотод цас орлоо. Харин өнөөдөр нутгийн баруун хагаст солигдмол үүлтэй, нутгийн зүүн хагаст үүлшинэ. Төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Их нууруудын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 23-28 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Хэрлэн голын сав газраар 17-22 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун өмнөд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байна. Улаанбаатар хотод үүлшинэ, бага зэргийн цас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, өдөртөө 14-16 градус хүйтэн байна. Энэ сарын 20-ны өдрийг хүртлэх төлөв байдлаар 16-нд нутгийн зүүн хагаст бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 16-нд говь талын нутгаар секундэд 7-12 метр. Хугацааны эхээр хүйтэн байх боловч 17-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 32-37 градус, өдөртөө 21-26 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын сав газраар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 12-17 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна гэж Ус цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. Н.Дэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ