Ажилгүйдэл нэмэгдэж байгаад хэн буруутай вэ

img

 

Ажилгүй иргэдийн тоо 51.7 хувиар өслөө

  -Сайн уу, ажил төрөл тавлаг уу? -Сайн. Гэр зуураа байна аа гэсэн  энэ яриа өнөөдрийн нийгмийн эмзэг сэдвийн нэгээхэн хэсэг. Өнөөдөр манай улсад бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 58.2 мянгад хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 19.8 мянган хүнээр буюу 51.7 хувиар өссөн гэсэн энэхүү судалгааг Үндэсний статистикийн хорооноос гаргалаа. Ажил эрхлээгүй нийт хүн амын 72 орчим хувь нь 16-40 насны хүмүүс байна. Өөрөөр хэлбэл ид хийж бүтээх насныхан ажилгүй, гар хумхин сууж байна гэсэн үг. Гэхдээ энэ бол зөвхөн аймаг, дүүргүүдийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст бүртгэлтэй байгаа ажилгүйчүүдийн тоо. Үүний цаана бүртгэлгүй хэчнээн ч мянган ажилгүй хүн байгааг хэлж мэдэхгүй юм. Жил бүр орон нутгаас нийслэлийг зорьж ирэх иргэдийн шилжилт хөдөлгөөн тасрахгүй байгаатай холбоотойгоор ажилгүйдэл өсч байгаа талаар албаны хүмүүс хэлдэг. Үүнээс гадна жил бүр их, дээд сургууль, коллежийг 40 гаруй мянган залуус төгсч, ажилгүйчүүдийн эгнээг “сэлбэж” байна. Гэтэл Монголд ажилгүйчүүдээсээ олон ажлын байр байна гэх юм. Өнгөрсөн жилийг Засгийн газраас “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” хэмээн сүржин нэртэй даржин биелэлттэй нэгэн оныг үдлээ. Бүтэн жилийн турш хийсэн ажлын хаалтын арга хэмжээ гээчийг зохион байгуулж энэ онд 60 мянган ажлын байр бий болгох зорилтыг тавьсан ч үүнийгээ давуулан биелүүлж 72 мянган ажлын байр шинээр бий болголоо хэмээн ярьцгааж байсныг санаж байна. Харамсалтай нь энэ тоо зөвхөн цаасан дээр л үлдэж, ажилгүйчүүдийн тоо жилээс жилд өссөөр л байна.            

Ажилгүйчүүдээсээ олон ажлын зар байна

“Ажилд авна”, “Ажил хайж байна” гэсэн зар сонины хуудас, телевизүүдийн дэлгэц, автобусны буудал, цайны газруудын цонхонд ярайж байна. Үнэндээ энэ бүхнийг харахад монголд ажилгүй хүн байхааргүй л баймаар. Гэтэл ажилгүйчүүдийн тоо буурахгүй л байна. Учир нь эдгээр зарын цаана байгаа ажлууд цалин бага ихэнхдээ бидний нэрлэдгээр сүлжээний бизнес байдаг. Түүнээс гадна төсөв хөрөнгөө хэмнэх гээд нэг хүнээр хэдэн хүний ажил нугалуулдаг, дээрээс нь тэрэндээ тохирсон хөлс олгодоггүй гээд олон шалтгаан байдаг. Ажилд орохоор байгууллагын үүд татсан зарим нь ажил олгогчийн тавьсан хэтэрхий өндөр шаардлага эсвэл  нас, мэргэжил, өндөр нам, царай зүсны шалгуурт бүдэрч унасаар байдаг нь нууц биш. Түүнээс гадна нийт ажилгүй байгаа иргэдийн 30 орчим хувь нь ажил хийх сонирхолгүй гэх юм уу, эсвэл ямар нэгэн шалтгаанаар ажил эрхлэхийг хүсдэггүй гэнэ. Ажлын байрны зар өгөөд шалгуурт тэнцэх хүн алга хэмээн ажил олгогч нар хэлцгээдэг. Энэ нь нэг талаараа манай улсын дээд боловсролын тогтолцооны гажуудлын хор уршиг. Түүнээс гадна “Өдрийн 15-25 мянган төгрөгийн цалин өгье гэхэд ажилчин олдохгүй юм” хэмээн зам, барилгын компанийн удирдлагууд аргаа барж суудаг. Ийнхүү иргэд өөрсдөө ажилгүй байх замыг сайн дураараа сонгож байгаа гэлтэй. Монголд төр нь ажлын байр бий болгох гэхээсээ илүүтэй  мөнгө тараах хоббитой болсон нь нэг талаараа ажилгүйчүүдийг даврааж байна. Үүний нэг жишээ нь “Хүний хөгжил” сангаас 2012 оны нэгдүгээр сард л гэхэд 32 тэрбум төгрөгийг иргэдэд олгосон байх юм.

Ажил хийгээд нэмэр байна уу

Ийм үг олон ч хүний амнаас гарах болж. Учир нь өнөөдөр манай улсад, ялангуяа нийслэлд ажил хийснээс хийгээгүй нь дээр байна гэж хэлэх хүн олон байна. Тэд яагаад ингэж хэлж байна вэ гэвэл. Өнөөдөр цалин хөлс нэмэгдэж байгаа ч манайд хөдөлмөрийг үнэлэх үнэлэмж хангалтгүй байна. Цалингийн доод хэмжээ л гэхэд ердөө 140400 төгрөг. Үүнээсээ нийгмийн даатгал, шимтгэлээ төлөөд үүнээс ч бага мөнгө гар дээрээ авч байгаа иргэд олон байгаа. Гэтэл өдрөөс өдөрт бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсээр л. Автобус унаа, хоол хүнс, нүүрс түлээ, байр, түрээсийн мөнгө гээд ажил хийж байгаа нэг нь олсон хэдээ арай гэж амьдралдаа хүргэж, цалингаас цалингийн хооронд яваа нь хэчнээн байгаа билээ дээ. Гадаадад ажил олгогчид нь орлогынхоо 80 хувийг ажилчдадаа өгөөд, өөрсдөө 10-20 хувийг нь авдаг гэдэг. Харин манайд эсрэгээрээ. Хүмүүс хөдөлмөрөө шударга үнэлүүлж, ажилчин хүн ажлаасаа сэтгэл ханамжийг авдаг байх хэрэгтэй. Ингэж байж л ажлын бүтээмж сайжирч, үр дүнтэй ажилчидтай хүний бизнес цэцэглэнэ. Цалингаа голсон монгол залуус харь орныг зорьж, оронд нь өндөр ханшаар ажилладаг гадныхан ажлын байруудыг эзэгнэсээр л байна. Д.Туяа  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Хуухдийн сар болгон 20мянган тогрог огохийн оронд нэг сард 18тэрбум тогрогоороо эмнэлэг , сургуулиа бариачээ ! Нэг жилд хичнээн сургууль цэцэрлэг эмнэлэгтэй болох вэ?ирээдуй хойчдоо ор огоожтэй юм хийгээчээ! Зовхон оорсдийн намын амбицыг хоохгуйгээр монгол улсаан бодооч! Хуухдийнхээ 20000тогрогоор одор хоногоо онгороосон ажил хийхгуй залхуу эцэг эхчууд зондоо байна .Бэлэн юм амруу битгий хийж огоод байгаач тор засаг минь ээ!!! Э
2012-10-25
Зочин:
Суулийн уеийн залуучууд хэтэрхий бэлэнчлэх сэтгэлгээтэй болсон залхуу арчаагуй ! Уунийг тор засгийн оор арга байхгуй !Хамгийн гайгуй хумуусээ ажиллах хучнээ гадагш гаргаж харийн боол болгуулчихаад эх орноо хогжуулье сайхан амьдарцгаая ! Гээд байж болохгуй шуудээ !Монголдоо байгаа нэг нь ажил гэхээсээ илуу цалин асуудаг оноодор Монгол орон чинь хун ам нь хэд билээ хогжил нь ямар билээ зах зээл жоохонтой энэ оронд тэр солонгос америк шиг цалин огох боломж байхгуй! Тэр уул уурхай нь юу юмбэ гэхээс ийм бага хун амтай улс хамаг ажиллах хучнээ гадагш нь гаргаж, хогжилтэй орнууд хогжихдоо бас адилхан хумуус гадаадад ажилдаг байсан гэж хумуустээ тор засаг нь ухуулаад байдаг тэр улсын хун ам нь манайхаа 20-30дахин их ийм газрууд чинь бас манайх шиг хамаа намаагуй биш бодлого той тоотой гаргадаг бсан олгархиудын хээл хахуулийн том сулжээ болсон учраас карманд нь хэдэн тогрог орж байвал эх орон хамаагуй , гадаад хумуус гаргаснаар олон хумуус эрэмдэг зэрэмдэг болж ирж бна, олон гэр бул салж хуухдууд ончирч бна ,хумуус нь гадаад гэхээр диваажин шиг санаж монголд ажил хиих хун алга юу ч чадахгуй байж цалин ондор нэхсэн хумуус дээрээс нь ажил хииж байгаа нэгэнд татвар ондор , аж ахуй нэгжид мон адил тэрнээс ажил гадуур зондоо байна !
2012-10-25
Dada:
Ee. Ard tvmen mini bi hubiin jijig bissnes hiideg hvn manaid hamgiin ondor tsalin sariin 850 anh ajild orj baigaa ni 200m eheldeg teghed l ajil hiih hvn oldohgvi baina engeed bodhod ajil hiih tor zasagt hamaagvi zobhon hvmvvs amar argaar bie ee zoboohgvi ajilah mongo oloh sonirholtoi boljee bi ene hvmvvsiig gaihah ymaa bi ene bisnesiig hiihed deed surguuli ene teriig togsoogvi ee gehdee hvnd ajilah hvsel setgel baihad ajiliin amt irdeg ym. Shvv yagaad gebel ajilsag hvnd burhan hairtai baidag ym shvv
2012-02-16
worker:
dac pizda bitgii hudalaa shaa oligtoi tsalin uguhgui hugatsaand tsalingaa uguhgui muusain huuzaagaas doloon dor novshnuud
2012-02-15
z:
bi ch gesen ajil hiimeer bna. Gehdee ter ajil ni haana bna? Uilchlegch ,zuugch , manaach , engiin ajil bh bolovch heterhii baga tsalin ih daramt bna. Tegeed huviaraa yamar neg yum hiih geheer turiin zuusen garuud eldev zuvshuurul mungu neheed yum hiilgehgui. China shig yumaa hiij suraad amidralaa zalguulj bgaag ni orhihgui . Hujaad gudamjind hool zaraad yavj l bdag. Mungu bolomj ni taarsan humuus avch l bdag. Ter chin ergeed biye biyenee demjij bgaa uildel. Manaid esregeer
2012-02-15
1 tsagt 10000 tog ogbol hun bur ogloo bosood ajil haihaar garna noir n hurehgui shuu dee holsoo gartal ajillan saihan shuu dee ter uls tor hend ch hereggui bolno doo
2012-02-15
ene too hudlaa b.a 35-55 nasnii buh hun ajilgui bgaa tegbel ajiguichuudiin 70 -80 d hurne 1 ch uildbe barihgui baij yaj ajiliin bair beldeh yum be erh barigchid buruutai
2012-02-15
zasgiin gazar buruutai
2012-02-15