Баруун бүсийн эмч нар чууллаа

img

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, ЭМШУИС-ийн Эрүүл мэндийн технологийн сургууль, Ховд аймгийн Эрүүл мэндийн газар, Норвегийн тусламжийн байгууллагын “Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг бэхжүүлэх нь“ төсөл хамтран Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд аймгийн багийн эмч нарын хоёрдахь удаагийн чуулга уулзалтыг “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулья” уриан дор Ховд аймагт зохион байгуулав. Чуулга уулзалтын үеэр “Эрүүл мэндийн тухай хууль” болон сум, багийн эмч нартай холбоотой ЭМЯ-аас баримтлаж буй бодлого, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, багийн эмч нарыг бэлтгэх болон төгсөлтийн дараах сургалт, эмч мэргэжилтний ёс, зүйн хэм хэмжээ, зөвлөгөө өгөх арга зүй, амь тэнссэн үеийн яаралтай тусламж сэдвээр сургалт зохион байгуулав. Мөн багийн эмч нарын онол, практикийн бага хурал, гардан үйлдлийн ур чадварын тэмцээнийг зохион байгуулсан байна. Тэргүүн байр эзэлсэн эмч нарыг өргөмжлөл мөнгөн шагнал, ЭМШУИС-ийн Эрүүл мэндийн технологийн сургуулийн мэргэжил дээшлүүлэх сургалтанд үнэ төлбөргүйгээр хамруулахаар шийдвэрлэв. С.Жигүүр      

СЭТГЭГДЭЛ БИЧИХ