Буддын шашны тэргүүн, XIV Далай ламыг Өмнөд Африкийн хамба лам Десмонд Туту төрсөн өдөртөө урьжээ. Гэтэл Далай ламд тус улсын эрх бүхий албаныхан виз олгоогүй аж. Учир нь Африкчууд хятадуудын дарамт шахалтаас айсан хэмээжээ.
Эл явдлын улмаас Далай лам багагүй бухимдаж, хятадуудыг шүүмжилжээ. Тэрбээр “ Хятад бол
худал хуурмагаас бий болсон. Тэдний харахад заримдаа чөтгөр шиг санагддаг.Худал ярьж хоёр нүүр гаргах нь тэдний амьдралын нэг хэсэг болсон” гэж ээ.
Далай лам энэ үгээ Десмонд Тутутай сүлжээгээр шууд ярилцахдаа хэлснийг нь мэдээллийн агентлагууд онцолсон байна.