
“Чингис хаан” олон улсын нисэх буудал өнөөдөр цаг агаарын нөхцөл байдлаас үүдэн онгоц хүлээж авахгүй буцаасан хэрэг гарчээ. Тодруулбал, МИАТ компанийн Сөүл-Улаанбаатарын чиглэлийн онгоц 16.00ц цагийн үед “Чингис хаан” нисэх буудалд газардах зөвшөөрөл авсан ч салхитай, нисэх замын зурваст гулгаа үүссэн тул уг онгоцыг газардуулах боломжгүй гэжээ. Тиймээс уг онгоцыг хамгийн ойрын зогсоол болох Хөх хот руу буцаасан юм байна. Цаг агаарын нөхцөл байдлаас хамаарч онгоц хэзээ хүлээн авахаа мэдээлэх бөгөөд бусад чиглэлээс ирсэн онгоц хуваарийн дагуу “Чингэс хаан” нисэх буудалд газардсан байна. Энэ нь дан ганц МИАТ-ын нислэгийг буцаасан үйлдэл бус тухайн цаг үеийн агаарын байдлаас шалтгаалсан шийдвэр гэдгийг албаныхан мэдэгдсэн юм.
Н.Дэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ