Карлос Тевес маргааш Англид очно
Аргентин довтлогч Карлос Тевес Английн “Манчестер Сити”-гийн удирдлагын шийдвэрийг дуулахаар Манчестер хотноо маргааш эргэн ирэхээр болжээ. Түүнийг Аваргуудын лигийн хэсгийн тоглолтод Германы “Байерн”-ийн сэлгээгээр талбайд гарахаас татгалзсан хэмээн үзэж, 14 хоног багийнхантайгаа бэлтгэл хийх эрхийг хассан юм. Энэ хугацаанд Манчестерийн багийнхан болсон хэрэг явдлыг үнэн мөнийг тогтоохын зэрэгцээ шийдвэрээ гаргаж амжих ёстой.
Английн хэвлэлүүдийн таамаглаж буйгаар Карлос Тевес ирэх өвлийн наймааны цонх нээгдтэл “Манчестер Сити”-гийн нөөц багийнхантай бэлтгэл хийж байгаад цонх нээгдмэгж өөр багт зарагдах юмуу зээлэгдэх магадлал өндөр аж. Одоогоор түүнийг авах сонирхолтой гэдгээ Мадридын “Реал”, Английн “Вест Хэм”, Бразилын “Коринтианс” зэрэг багууд илэрхийлээд байгаа юм.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ