“Google” “Motorola Mobility”-г худалдаж авна
“Google” компани “Motorola Mobility” компанийн 25 мянган патентийг 12.5 тэрбум ам.доллараар худалдан авахаар болсон байна.
Ийм хэмжээний мөнгөөр “Motorola Mobility”-г худалдаж авснаар “Google” компанид алдагдал бус харин “Android” үйлдлийн системээрээ ухаалаг гар утасны зах зээлд ноёрхож магадгүй гэж ажиглагчид үзэж байна.
“Motorola Mobility”-г худалдаж авахыг АНУ, Европийн холбооны монополийн эсрэг байгууллагууд “Google”-д зөвшөөрсөн тухай “BBC” мэдээллээ.
С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ