Дани, Португалын аль нь Европын аваргад оролцох эрхээ шууд авах вэ?
Өнөөдөр Европын аваргын урьдчилсан хэсгийн сүүлчийн тойрог явагдах гэж байна. Хэсгээ тэргүүлж, Европын аваргад шууд оролцох эрхээ авахын тулд Дани-Португал, Франц-Босни зэрэг багууд ширүүн өрсөлдөх болно. Мөн авьяаслаг залуусаас бүрдсэн Бельгийн шигшээ “Герман машин”-г хожиж байж л дараагийн шатанд үлдэх найдлагатай хоцрох юм. Хөлбөмбөгийн талбайд хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж явсан Эстон, Армений багууд “битүү морьд” болон гарч ирж, шуугиан тарьж буй. Тэд өнөө шөнө амжилттай тогловол Европын аваргад оролцох найдлага ч бий. Энэ мэтээр олон өрсөлдөөнтэй, сонирхолтой тоглолт өнөө шөнө хөлбөмбөг сонирхогчдыг хүлээж байна. Тоглолтын цагийг Улаанбаатарын цагт шилжүүлсэн болно.
Хөлбөмбөг. Евро-2012 00:00 Казахстан - Австри 01:00 Герман - Бельги 01:00 Турк - Азербайжан 01:00 Хорват - Латви 01:00 Мальт - Израиль 01:00 Гүрж - Грек 01:45 Македони - Словак 01:45 ОХУ - Андорра 01:45 Ирланд - Армен 02:00 Албани – Румын 02:00 Молдав - Сан-Марино 02:00 Унгар - Финлянд 02:05 Болгар - Уэльс 02:15 Швед - Голланд 02:15 Швейцарь - Монтенегро 02:15 Дания - Португал 02:15 Норвег - Кипр 02:45 Словен - Серб 02:45 Итали – Хойд Ирланд 02:45 Литва - Чех 02:45 Испани - Шотланд 03:00 Франц - БосниР.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ