
-Өнөөдөр 11.30 цагт ХХААХҮЯ-нд салбарын оны онцлох таван алдартанд шагнал гардуулах ёслол болно.
-УИХ дахь АН-ын бүлгийнхэн чуулганыг өнөөдөр ээлжит бусаар хуралдуулах санал гаргаж, УИХ-ын даргад өчигдөр өргөн барисан билээ.
-Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд 14.30 цагаас “Нийтийн зар түгээх тогтолцоо” нээлттэй хэлэлцүүлэгтэй.
-Бөхийн өргөөнд "Миний аав сайхан" хүндэтгэлийн тоглолт болно. Уг тоглолтыг “Арвин судар” хэвлэлийн компаниас эрхлэн гаргадаг “Монголын сайхан аавууд 2012” номын нээлтэд зориулан зохион байгуулж байгаа аж. Тоглолт 19.00 цагт эхэлнэ.
-ГХЯ-нд ҮХШХ, ГХЯ, Монголын Маркетингийн холбоо, МҮХАҮТ хамтран “Монгол брэнд-дэлхийн форум-2012”-ыг зохион байгуулах гэж байна. Уг форумын нээлт 09.00 цагт болно.
-Монголын менежментийн холбооны байранд Менежментийн шилдгүүдийг шалгаруулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ болно.
-Төрийн ордонд “Иргэдийн Алъянс” төвөөс Иргэний нийгмийн хөгжлийг дэмжих бодлогын баримт бичгийг олон талын төлөөлөлтэйгээр хэлэлцэх чуулганыг өнөөдөр 09.00-18.00 цагийн хооронд зохион байгуулах гэж байна.
-Улсын филармонид эстрадын ахмад, дунд үеийнхний хамтарсан “Эргэж санахад” тоглолт болох юм байна.
-Чингис зочид буудалд “Морин хуур-25” жил эрдэм шинжилгээний бага хурал болно. Бага хурлаар нийтийн дуу, эстрадын дуу, хүүхдийн дуу, зэрэг дууны салбар өнгөрсөн 25 жилийн хугацаанд хэрхэн хөгжсөн талаар хэлэлцэх гэнэ. Хэлэлцүүлэг 11.00 цагаас эхэлнэ.
-Спортын мастер агсан Д.Содномзундуйн нэрэмжит шилжин явах цомын төлөө сагсанбөмбөгийн тэмцээн ЭМШУИС-ийн спорт зааланд амралтын өдрүүдэд болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ