
Онцгой байдлын ерөнхий газраас ажилтан албан, албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр “Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчдын нийгмийн баталгааг хангах дунд хугацааны хөтөлбөр” төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж байгаа аж. Энэхүү төлөвлөгөөт ажлын хүрээнд өнөөдөр чөлөөнд байгаа ахмад настнууд, Аврах тусгай анги, Авто бааз, ОБЕГ-ын болон Улсын нөөцийн салбарын нийт 20 албан хаагчдад таван ханатай иж бүрэн гэр, утаагүй зуухын хамт буцалтгүй тусламж болгон олгов. Мөн албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр энэ онд 140 айлын орон сууц барих ажлыг эхлүүлээд байгаа аж.
ОБЕГ-аас 2010-2011 онд ажилтан, албан хаагчдынхаа амьдралын нөхцөлийг сайжруулахаар151 албан хаагчийг орон сууцны хөтөлбөрт хамруулж, хөнгөлөлттэй зээл, тусламжид 1278 албан хаагчийг хамруулжээ. Мөн ажилтан албан хаагчдаа амралт, сувилалд амраах, нөхөн сэргээн сувилалд эмчлүүлэх, албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн албан хаагчдынхаа ах гэрт тусламж дэмжлэг олгох, амралт сувилалд амраах асуудлуудыг шийдвэрлэсэн аж.
Н.Дэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ