19 үнэт цаасны ханш өссөн байна

img

Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн 4160 дахь удаагийн үнэт цаасны  арилжаа явагдаж, нийт 42 ХК-ийн 99.4 сая төгрөгийн үнийн дүн бүхий 240 мянган ширхэг хувьцаа арилжжээ. Нийт 42 үнэт цаас арилжигдсанаас 19 үнэт цаасны ханш өсч, 10 үнэт цаасны ханш буурч, 13 үнэт цаасны ханш тогтмол байна. ТОП-20 индекс 20858.72 нэгж байгаа нь өмнөх өдрийн индекстэй харьцуулахад 130.77 нэгжээр буюу 0.62%-иар буурсан байна. Зах зээлийн нийт үнэлгээ хоёр их наяд 71.9 тэрбум төгрөг болсон байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ