Таны төлөө таван асуултанд идэвхтэй хариулаарай

img

“МОНГОЛОО ШИНЭЧИЛЬЕ” уриатай “ТАНЫ ТӨЛӨӨ ТАВАН АСУУДАЛ” сэдэвт олон нийтийн аяныг Нийслэлийн Ардчилсан хүчний холбооноос зохион байгуулж байна.  “Таны төлөө 5 асуудал” аяныг зохион байгуулсанаар иргэдийн өмнө тулгамдаж буй 5 асуудлыг нэгтгэн УИХ болон Засгийн газарт  уламжлан шийдвэрлүүлэхийн төлөө шат дараатай арга хэмжээ авах бөгөөд уг арга хэмжээний нээлтийн ажиллагааг өнөөдөр хийж буй хэвлэлийн бага хурлаар эхлүүлж байгаа юм байна. Түүнчлэн бүх нийтийг хамарсан уг санал асуулгыг аливаа зүйлийн эхэнд нийгмийн эрх ашиг дуу хоолой болж нийтийн төлөө үйлсэд зүтгэж байдаг сэтгүүлчдээр эхлүүлж байгаагаа Нийслэлийн Ардчилсан хүчний холбооны удирдах зөвлөлийнхөн  албан ёсоор мэдэгдлээ. 1.“ТАНЫ ТӨЛӨӨ ТАВАН АСУУДАЛ” ОЛОН НИЙТИЙН АЯНЫ ХҮРЭЭНД АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ЗАМААР, 1.1 Стратегийн ач холбогдолтой бүх ордуудаас  Монгол талын  эзэмших хувь хэмжээ 51 хувиас доошгүйд хүргэх. 1.2  Байгаль орчны нөхөн сэргээлтийг хуулийн дагуу хийж гүйцэтгээгүй аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг шууд цуцлах, байгаль орчны хяналт, хохирлын үнэлгээний шинэ горим тогтоох. 2. ТЭТГЭВЭР ТЭТГЭМЖ, НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТОГТОЛЦООНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ЗАМААР 2.1 Тэтгэврийн зөрүүг арилгах. 2.2  Халамжийн хавтгайрсан бодлогыг халах. 3.ОЛОН НИЙТИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ ЗОРИЛГООР 3.1 Нийтийн  ашиг сонирхолыг   хамгаалах тухай хууль батлан гаргах 3.2 Хувийн эрх ашгийг нийтийн эрх  ашгаас дээгүүрт тавьсан, олон нийтийн ашиг  сонирхлыг  зөрчсөн шийдвэр гаргасан бүх шатны албан тушаалтанд хатуу  хариуцлага тооцох, хариуцлагын шинэ тогтолцоог бүрдүүлэх. 4.ОРОН НУТГИЙН ЭРХ МЭДЛИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ЗАМААР, 3.1  Орон нутгийн удирдлагыг иргэдийн төлөөлөөр бүрдүүлэх, 3.2 Бүх шатны Засаг даргыг тухайн орон нутгийн иргэдээс шууд сонгодог болох. 5. МОНГОЛ ХҮНИЙ ҮНЭ ЦЭНИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ ЗОРИЛГООР, 5.1 Монгол Улсад хөдөлмөр эрхэлж буй гадаадын болон Монгол ажилчдын хөдөлмөрийн хөлсний хэмжээг тэнцвэржүүлэх, ялгааг арилгах, 5.2 Гадаад, дотоодод өндөр боловсрол, нарийн мэргэжил эзэмшсэн Монгол залуусыг дэлхийн хэмжээний цалин хөлс авч, эх орондоо ажиллах нөхцөл бүрдүүлэх зэрэг асуудлуудыг гарган тавьж, иргэдийн саналыг нэгтгэн УИХ болон Засгийн газарт  уламжлан шийдвэрлүүлэх аяныг зохион байгуулна. Энэхүү аянд Монгол хүн Таныг идэвхтэй оролцохыг Нийслэлийн Ардчилсан хүчний холбооноос уриалж байна.    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ