
Гаалийн холбооны /ОХУ, Белорусь, Казакстан/ нутаг дэвгэрээр авто тээврийн хэрэгслээр орж буй барааг ОХУ-ын гаалийн байгууллагад заавал урьдчилан мэдээлэх журам энэ оны тавдугаар сарын нэгнээс мөрдөгдөж эхэлнэ.
Гаалийн холбоонд ОХУ элсэн орсноор гаалийн үндэсний хууль тогтоомж төдийгүй экспорт, импортын бүрдүүлэлтэд өөрчлөлт орох нөхцлийг бүрдүүллээ.
Энэхүү “ОХУ-ын гаалийн байгууллагад урьдчилан мэдээлэх систем”-ийн бодлогын баримт бичиг нь Оросын ХГА-ны 2006 оны 192 тоот тушаалаар батлагдсан байдаг.
Үүний утга агуулга эдийн засгийн итгэмжлэгдсэн оператор, тээвэрлэгч мөн гаалийн тээвэрлэгч, гаальд төлөөлөх эрх бүхий болон бусад сонирхсон этгээд гаалийн хилээр нэвтрүүлэхээр завдаж байгаа бараа болон дээрх барааг улс хооронд тээвэрлэх тээврийн хэрэгсэл, мөн бараа болон зорчигчдын “Гаалийн холбоо”-ны гаалийн нутаг дэвсгэрт ирэх эсхүл дээрх нутаг дэвсгэрээс гарах цаг хугацаа, газрын талаар гаалийн байгууллагад цахим хэлбэрээр урьдчилан мэдээлнэ.
Урьдчилан мэдээлэх систем нь нэгдүгээрт: Эдийн засгийн гадаад харилцаанд оролцогчид урьдчилан мэдээлэх хоёрдугаарт: Гадаад улсын гаалийн байгууллага урьдчилан мэдээлэх чиглэлээр хөгжиж байна.
Урьдчилан мэдээлэх технологийг хэрэглэснээр ОХУ-ын хилийн гарц, нэвтрүүлэх боомт дээрх гаалийн хяналт бүрдүүлэлтэд зарцуулах хугацааг багасгах, гаалийн хяналт, шалгалтад орох бараа, тээврийн хэрэгслийг урьдчилан тодорхойлох төдийгүй ОХУ-ын аюулгүй байдлыг хангах үр нөлөөтэй арга механизмыг бий болгох боломжтой.
“Гаалийн холбоо”-ны гаалийн хилээр нэвтрүүлэхээр завдаж байгаа бараа, тээврийн хэрэгсэлийн талаар гаалийн байгууллагад урьдчилан мэдээлэхдээ интернет сүлжээ ашиглан цахим мэдээллийн порталаар дамжуулан www.edata.customs.ru-д хандаж болно. Холбогдох мэдээлэл Оросын Холбооны гаалийн алба ХГА-ны албан ёсны сайт
www.customs.ru –д байршсан. Үүнээс гадна урьдчилсан мэдээллийг гараар болон гаднаас XMT зөөвөрлөгчөөс оруулах боломжтой.
2010 оны “Гаалийн холбооны гаалийн хилээр нэвтрэх бараа тээврийн хэрэгслийн тухай урьдчилан мэдээллийг хүргэх, солилцох” тухай хэлэлцээрийг 2010 оны Холбооны хуулиар соёрхон баталсан. Уг хэлэлцээрээр сонирхогч этгээд гаалийн хилээр нэвтрүүлэхээр завдаж байгаа бараа болон дээрх барааг улс хооронд тээвэрлэх тээврийн хэрэгсэл, мөн бараа болон зорчигчдын “Гаалийн холбоо”-ны гаалийн нутаг дэвсгэрт ирэх эсхүл дээрх нутаг дэвсгэрээс гарах цаг хугацаа, газрын талаар Гаалийн холбооны гишүүн улсын гаалийн байгууллагад цахим хэлбэрээр урьдчилан мэдээлэх, мөн гаалийн байгууллагууд дээрх мэдээллийг солилцох ажиллагааг дэлгэрэнгүй хуульчилсан байдаг.
Хэлэлцээрийн объект нь гаалийн итгэмжлэгдсэн операторуудад зориулан Гаалийн холбооны гаалийн хилээр нэвтрэх бараа тээврийн хэрэгсэл, зорчигчийн тухай урьдчилсан мэдээллийг хүргэх, солилцох журмын тээвэрлэгчид, гаалийн төлөөлөгчид, болон бусад сонирхсон этгээдүүдийг тогтоож өгөх явдал юм.
Өнөөгийн байдлаар Оросын эдийн засгийн гадаад харилцаанд оролцогчид авто болон төмөр замаар нэвтрүүлж байгаа барааны хувьд урьдчилан мэдээлэх боломжтой. Гаалийн холбооны Комиссын 2011 оны № 899 тоот шийдвэрээр энэ тавдугаар сараас мөрдөгдөж эхлэх журмаар урьдчилсан мэдээлэлд заавал агуулагдах мэдээлэл нь Гаалийн холбооны гаалийн хуулийн 159 эсвэл 182- р зүйлд заасан мэдээллийн хэмжээнээс ихгүй байна. Урьдчилсан мэдээлэлд заасан үзүүлэлтүүд тээврийн бичиг баримтан дахь үзүүлэлтүүдтэй тохирч байгаа тохиолдолд гаалийн байгууллага дамжин өнгөрүүлэх мэдүүлгийн цахим хуулбарыг шаардахгүй бөгөөд барааг гаалийн дамжин өнгөрүүлэх горимд байршуулах хугацааг хоёр цагаар тогтоож өгнө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ