Биод шинэ технологиор баригдсан далан ашиглалтад орлоо

img

Биод шинэ технологиор баригдсан үерийн далан ашиглалтад орлоолаанбаатар хотод үер болох бүрт усанд автдаг газруудын нэг болох Хан –Уул дүүргийн 12 дугаар хороо буюу Биокомбинатынхан баргийн борооны аюулаас айхааргүй боллоо. 2008, 2009 оны зун орсон их устай борооны улмаас энд олон айл өрх, албан байгууллага үерийн усанд автан эдийн засгийн багагүй хохирол амсаж байсан. Үүний гол шалтгаан нь 1970-аад онд байгуулагдсан үерийн далан суваг нь хуучирч, ачааллаа даахаа байсантай холбоотой байсан учир Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, Биокомбинатад олон улсын стандартад нийцсэн, үерээс хамгаалах байгууламжийг шинээр байгуулахаар болсон юм. Шинэ үерийн далан суваг барих ажлыг “Усны барилга, байгууламж” НӨҮГ өнгөрсөн оноос эхэлсэн бөгөөд удаан эдэлгээтэй, шинэ технологи бүхий 600 гаруй метр урт даланг өнөөдөр хүлээлгэж өглөө. Манай улсад анх удаагаа нэвтрүүлж буй шинэ технологи буюу габен тор ашиглан байгалийн чулуугаар барьсан далан нь цементэн хавтангаар хийдгээс өртөг зардал хямдаас гадна доогуураа ус орж хөндийрдөггүй, удаан эдэлгээтэй зэрэг олон давуу талтай, АНУ болон Европын өндөр хөгжилтэй орнуудад амжилттай туршигдсан технологи юм. Энэхүү шинэ байгууламж ашиглалтад орсноор Биокомбинат орчимд амьдардаг 6000 гаруй иргэний аюулгүй тайван орчинд амьдрах нөхцөл боломж бүрдэж байна. Өнгөрсөн зун Биокомбинатад орсон 3-4 удаагийн хүчтэй аадар  борооны үеэр шинээр байгуулагдсан үерийн далан суваг нь борооны усыг ямар ч хүндрэлгүйгээр зайлуулж чаджээ.          

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Iim chuluun gabionii technologiig ali umnu Mongold ashiglaj baisan shuu dee. Medej baij bichdee.
2012-04-03
bolooshdee
2011-10-11