Хүүхдүүд “Flash Mob”-дож, утааны эсрэг нэгдэв

img

Нийслэлийн нутгийн зөвлөл ТББ, “UB Dance School”-ээс санаачлан "Хүүхдүүд агаарын бохирдлын эсрэг" нэртэй “Flash Mob”-ыг  өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулжээ. Энэхүү “Flash Mob”-оор дамжуулан хүүхдүүд агаарын бохирдол ямар байгааг сануулах, өөрсдийнхөө цэвэр агаарт эрүүл амьдрах эрхтэйг холбогдох байгууллага эрх баригчдад сануулахыг зорьсон аж. 100 гаруй хүүхэд энэхүү арга хэмжээнд оролцсон бөгөөд "Инээдэг маск" хөтөлбөрийн хамт олонтой хамтран масктай  бүжиглэжээ.   Н.Дэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ