Жолооч нарыг хүлээцтэй байхыг анхааруулав

img

“Цагаан сар” дөхсөнтэй холбоотойгоор нийслэлд осол аваар, хулгай дээрмийн хэрэг, архидан согтуурах, танхайрах байдал харьцангуй ихэсдэг тул ЦЕГ-ын албан хаагчид, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүн хүч нэмэгдүүлэн албаны бэлэн байдалд ажиллана.  Жирийн өдрүүдэд жижүүрийн нэг бие бүрэлдэхүүн ажилладаг бол баярын өдрүүдэд хоёр бие бүрэлдэхүүн, шөнийн болон хөдөлгөөнт эргүүлүүд нийслэл болон орон нутагт уртасгасан цагаар ажиллаж эхлэх ажээ.   Харин Замын цагдаагийн газраас сар шинийн өдрүүдэд захын хороололд замын хөдөлгөөний ачаалал ихэсдэг тул жолооч нар хүлээцтэй байж, биенээ хүндлэн, замын цагдаагийн зааврыг дагаж мөрдөх хэрэгтэй. Хорооллын дунад замд автомашинаа үлдээхдээ бусдын хөдөлгөөнд аад учруулагүй байршилд зогсохыг сануулав. Мөн холын замд гарч буй жолооч нарыг техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, зорчигчийн тоог хэтрүүлэх, орон нутгийн замд хурд хэтрүүлэн давхихгүй байхыг  анхаарууллаа.   Н.Дэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Derem:
Анхааруулга, Сануулга биш Уриалга байсан бол дэмжмээр байна. ЗЦГ-ынхан дандаа л жирийн ард иргэдийг айлган сүрдүүлэх маягаар ажиллах юм аа тээ? Дарга нар, боссууд том том машинуудаа унаад дрүрэм зөрчихөд нүдээ аниад өнгөрөөдөг байж.
2012-02-20