Хотын дарга дүүрэг, харъяа газрын удирлагуудтайгаа гэрээ хийв

img

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр дүүрэг, харъяа газруудын төсвийн ерөнхийлөн захирагч, ерөнхий менежерүүдтэй 2012 онд бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ хийлээ. Энэхүү гэрээг хийснээр төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах,  чирэгдэл бухимдал үүсгэлгүй үйлчлэх чиглэлээр иргэд, олон нийтэд хандсан үйл ажиллагааг идэвхитэй зохион байгуулах, хэрэгжүүлж буй ажлынхаа биелэлт, үр дүнг сурталчилах үүрэг хүлээдэг байна.  Мөн иргэдийн сэтгэл ханамжийн түвшин, хөрөнгө оруулалтын ажлыг иргэд олон нийтэд мэдрүүлэх чухал алхам болдог аж. Нийслэлийн Засаг дарга өнгөрсөн онд есөн дүүргийн Засаг даргатай бүтээгдэхүүн нийлүүлэлт, санхүүжилтийн гэрээ, 75 төсвийн ерөнхий менежертэй үр дүнгийн гэрээ байгуулж, улс, нийслэлийн хөрөнгөөр хэрэгжих нийт 120,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг эрх шилжүүлэн гүйцэтгүүлсэн байна. Энэ онд Улаанбаатар хотод нийслэл болон улсын төсвийн хөрөнгөөр нийт 435,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэх юм.     Н.Дэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ