Токиогийн нисдэг охин
Саяхныг хүртэл Нацуми Хаяши охин тэжээвэр муураа эрхлүүлсэн, найз нөхөдтэйгээ зугаалсан зургуудаар дүүрэн, энгийн нэг блог нь олны сонирхлыг огт татдаггүй байж. Гэтэл “Миний өнөөдрийн нислэг” хэмээх зураг нь тавигдснаас хойш байдал эсрэгээрээ эргэжээ.
Нисч буй эхний зургаа блогтоо тавьсны дараа охин өөр өөр байдлаар нисч буй зургаа тавих болсон нь олон мянган хүний сонирхлыг татаж, охиныг үнэхээр нисдэг гэж үнэмшихэд хүргэжээ. Гэвч Нацуми хүмүүсийг төөрөгдүүлэхийг хүсэлгүй, өөрийнхөө нислэгийн нууцыг тайлан өгүүлсэн байна.
“Би зураг авах таатай газраа сонгосныхоо дараа зургийн аппаратаа газар цаг хийгээд тавьчихдаг. Тэгээд үсэрч эхэлдэг. Заримдаа яг нисч буй мэт зурагтай болохын тулд 300 гаруй удаа ч үсэрсэн тохиолдол бий. Олны газар гэнэт үсрээд унахаар хүмүүс уурлах нь ч бий. Тэднийг явахгүй байхыг гуйснаа үсрээд эхлэхээр хэн ч гэсэн уурлалгүй яахав. Гэхдээ хүмүүс миний зурагт саад болохыг төдийлөн хичээдэггүй сайн хэрэг” гэж Нацуми блогтоо бичжээ.
Р.Гэгээ



СЭТГЭГДЭЛ БИЧИХ