
Замын цагдаагийн газрын жолооны үнэмлэх хэвлэгч машин, төхөөрөмжид нь гэмтэл гарсаны улмаас үнэмлэх олгогдоогүй байгаа аж. Өнөөдрийн байдлаар Замын цагдаагийн газарт 14500 орчим жолоочийн үнэмлэх хүлээгдэж байгаагаас 10 мянга орчим нь шинээр жолооч болж буй иргэдийнх аж. Иргэдийн дунд хүллэт үүсгээд буй уг асуудлаар ЗЦГ-аас мэдээлэл хийсэн юм.
Замын цагдаагийн газрын дэд дарга Ч.Жаргалсайхан мэдээлэхдээ “Эвдрэл гарсанхэвлэгчийн эд анги, дагалдах хэрэгслийг захиалан авчирсан бөгөөд нэмж TOPPAN СР-400 маркийн таван хэвлэгч машиныг шинээр суурилуулсан. Эхний ээлжинд үрэгдүүлсэн, ангилал ахиулсан болон солиулахаар өгсөн үнэмлэхийг cap шинийн баяраас өмнө хэвлэж дуусгахаар ажиллаж байна. Шинээр жолооч болох гэж байгаа хүмүүсийн үнэмлэх сар шинээс өмнө хараахан гарч амжихгүй. Гэвч ойрын 10 хоногтоо бид багтааж, олгохоор хичээн ажиллаж байна. Үнэмлэх хэвлэх ажил 24 цагийн турш явагдаж байна” гэв.
Н.Дэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ