СӨХ-үүдийг цэгцэлнэ

img

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөл/СӨХДЗ/-тэй хамтран Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй Сууц өмчлөгчдийн холбоо/СӨХ/-ны үйл ажиллагаанд шалгалт хийжээ. Өнөөдөр хуралдсан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн дээр тус зөвлөлийн гүйцэтгэх захирал Ш.Жаргалсайхан энэхүү шалгалтын дүнг мэдээлсэн юм. Улаанбаатар хотноо үйл ажиллагаа явуулж буй СӨХДЗ-ийн гишүүн 342, гишүүн бус 162 СӨХ уг шалгалтанд хамрагдсан байна.   СӨХДЗ-ийн гишүүн СӨХ-үүдээс зургаан хувь буюу 18 нь бүрэн хангалттай, 84 хувь буюу 291 нь хангалттай, 10 хувь буюу 33 хувь нь хангалтгүй үнэлгээ авчээ. Мөн гишүүн бус СӨХ-дын 27 хувь буюу 43 нь хангалттай, 74 хувь буюу 119 нь хангалтгүй үнэлгээ авсан байна. СӨХДЗ-ийн гишүүн газруудын дийлэнх хэсгийн үйл ажиллагаа тогтмолжин хэвшиж, засвар үйлчилгээний чанар, орчны тохижилт, суугчдын тав тух, эрэлт хэрэгцээг хангаж буй байдал мэдэгдэхүйц дээшилжээ.   Харин гишүүн бус СӨХ-доос дийлэнх нь хангалтгүй үнэлгээ авсан нь оршин суугчдаасаа хол хөндий, хамтарч ажилладаггүй, хурлыг тогтмол хийдэггүй, ор нэр төдий ажилладаг, подвалын ашиглалт хангалтгүй, мэргэжлийн байгууллагуудтай байгуулсан гэрээний үүргээ дутуу биелүүлдэгтэй холбоотой гэж шалгалтынхан дүгнэсэн байна. Иймд цахилгаан шат, орц, дээврийн засварт шаардагдах хөрөнгийг нийслэлээс шийдээд, дэмжээд байхад ажлаа хангалтгүй хийж, иргэдийг хохироож байгаа СӨХ-дийн асуудлыг ирэх дөрөвдүгээр сарын 1 гэхэд цэгцлэхийг хотын дарга дүүргийн удирдлагуудад үүрэг болгов.   Өнгөрсөн онд улс болон нийслэлийн хөрөнгө оруулалтаар 70 байрны дээвэр засварлахад 1,7 тэрбум, 130 орцны цахилгаан шатыг шинэчлэхэд 4,0 тэрбум орчим төгрөг зарцуулсан бөгөөд энэ нь СӨХ-д засвар үйлчилгээний хөрөнгийн хуримтлалаа зузаатгах, түүгээр өөрсдөө зайлшгүй хийх шаардлагатай ажлаа санхүүжүүлэхэд дэм болсон аж. СӨХ-д ч өөрсдийн хүч хөрөнгөөр өнгөрсөн онд 1,8 тэрбум орчим төгрөгийн урсгал засвар хийснээр өнгөрч буй өвлийг онц хүндрэлгүй давж байгаа ажээ.   Н.Дэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

orosoos orj irsen bulgan shuba zah zeeliin vnees hymd zarna.mun borluulagch ajild awna..utas 91915043 91914197
2012-09-21
tsetseg:
ene seh gej balai yumiig boliulaacheee hudlaa menge idehees eeer yu ch medehgui balai yumnuud bnaaaaaaaaaa uuniig hurdan boliulj oron suutsand ni hurdan egmee yumaaaaaaaaaaaaa menge huulegchid bolj huviraad bna batuul dargaa hurdan uuniig eerchilj egerei ta l chadna
2012-06-04
irgen:
Hun amidarch bolohoor tohijuulsan podval bj l bga!angilaad standard taviad uguh yum bol bolqu butqu yum bhgui!Podvald amidarch bga irged agaariin bohirdliig buuruulahad shuud huvi nemer oruulj bgag ta bid oilgoh heregtei!jishee 1000 urh podvald bga gj bodood ted ger horoolold bairlaad galaa tulvel agaariin bohirdol yaj usuh bsn be gdgiig bas bodoh l heregtei!BAR PC MURIITEI TOGLOOMIIN GAZAR baisnaas Hun amidruulaad bj bh ni hamaagui dr gj bodoj bn!
2012-03-19
irgen:
PODVALD tulbur tuluud suuj bga irged bag ch gsn nemer bolj bga gj bodoj bn!Huuhduud orilj hashgirahaar tand ger horoolol shg sanagdaj bga bol tand heleh ug alga!yg ee bodoj muuruurei!bi 5davhart amidardag!manai bairnii podvald humuus amidardag!nada lav gai bolson yum alga!podvald amidarch bga humuus bugd ger horoolold amidarch bsn bol hotiin agaariiin bohirdol ulam l ihseh bsn bh shu!uchir zuig ni olood podvald ni amidruulah heregtei!
2012-03-19
nergui:
podbald hunamidarch bolohgui gedeg ch yag amidarl deer mash olon ail amidruulaad bugdees ni mongo abaad suuj baidag yu ch hiideggui sohiin darga nar mash olon bna uuniig tsegtslemeer bna bairnii orchin suugchid ni oordsoo podbaloo ahsiglaad yabmaar baihiin ene sohiig tatan buulagaya
2012-02-20
Иргэн:
Подвалд элдвийн амьтад орогнуулж мөнгө идэхээс өөр юм хийхгүй байгаа СӨХ олон байна. Тэр орогногчид нь суугчдын тав тухыг алдагдуулж хүүхдүүд нь подвал орцоор хогийн нохой цуглуулж өдөржин шөнөжин гадаа орилж яг л гэр хороолол шиг болгож байна. 19 дүгээр хороололд ийм СӨХ бий.
2012-02-20