Хот хооронд 956 автобус үйлчилнэ

img

Зам, Тээвэр, Барилга, Хот Байгуулалтын яамны харъяа “Тээврийн хэрэгслийн оношлогоо, хяналт зохицуулалтын алба” нь хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг 21 аймгийн алслагдсан гурван дүүрэг, 68 чиглэлд, 95 сум суурин газарт 46 аж ахуйн нэгж байгууллагын 956 тээврийн хэрэгсэлээр өдөр бүр цагийн давтамжаар тээвэрлэлт гүйцэтгүүлж, зохицуулан, зохион байгуулж ажиллаж байна. Онцгой байдлын ерөнхий газраас цаг агаарын урьдчилсан төлөвийн мэдээгээр шөнийн 2-ноос эхэлж ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай гэж ирсэнтэй холбогдуулж баярын өдрүүдэд албаны захирлын тушаалаар хариуцлагатай жижүүрийг 24 цагаар хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хяналт тавихаар ажиллана. Амралтын хоног олон байгаатай холбогдон хот хоорондын нийтийн зорчигч урсгал өмнөх оныхоос нэг дахин нэмэгдэж байна. Тухайлбал: УБ-Өмнөговийн чиглэлд өмнө онд 6-8 дунд оврын тээврийн хэрэгслээр 280 зорчигч нэг өдөрт гарч байсан бол, урьдчилгаа билет бичилтээр 14 тээврийн хэрэгслээр 500 зорчигч өдөрт тээвэрлүүлэхээр болж байна. Энэ урсгал нэмэгдэх тутамд нэмэгдэл тээврийн хэрэгсэл гарган ажиллах юм байна. С.Жигүүр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ