НОБГ-оос анхааруулж байна

img

Өнгөрсөн амралтын өдөр нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах гал унтраах ангиуд гал түймрийн хоёр, гал түймрийн зөрчлийн дөрвөн дуудлагаар ажилласан байна. Тухайлбал: Баянгол дүүргийн VII  хороо, дөрөвдүгээр хороолол 12 дугаар байранд дугаар тоот айлаас утаа гарч байна гэсэн дуудлагыг 16:44 цагт Аврах, гал унтраах 10 дугаар ангийн гал унтраах тасгийг газар дээр нь очиход гэрийн эзэн цахилгаан зуухан дээрээ хоол залгаж орхиод согтуу унтаж байсныг аюулгүй болгожээ.   Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн тавдугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг ирүүлсэнээр Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргахад таван ханатай гэр шатаж нурсан байсныг унтрааж аюулгүй болгосон аж. Мэргэжлийн байгууллагаас зохих хууль дүрмийг биелүүлэх, болзошгүй гамшиг, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх талаар заавар зөвлөлгөө өгч, энэ дагуу шалгалтыг явуулж, гарч зөрчлийг арилгуулж байгаа ч иргэд, олон нийтийн санамсар болгоомжгүй байдлаас үүссэн гал түймрийн дуудлага буурахгүй байна.   Иймд нийслэлийн онцгой байдлын газраас иргэд олон нийтийг Сар шинийн өдрүүдэд  болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж, золгуутаар явахдаа цахилгаан хэрэгсэл, яндан зуухны аюулгүй ажиллагааг хангаж, хэвийн эсэхийг нь сайтар шалгаж, ил задгай үнс нурам асгахгүй, хогоо зориулалтын газарт хаяж,  бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр орхихгүй байхыг анхаарууллаа.   Н.Дэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ