Долоон үнэт цаасны ханш буурчээ

img

Монголын хөрөнгийн бирж өнөөдөр 33 ХК-ийн 100.9 сая төгрөгийн үнийн дүн бүхий 37.8 мянган ширхэг хувьцаа арилжжээ. Өнөөдрийн арилжаагаар нийт 189 хэлцэл хийгдсэн байна.   Нийт 33 үнэт цаас арилжигдсанаас 19 үнэт цаасны ханш өсч, долоон үнэт цаасны ханш буурч, долоон үнэт цаасны ханш тогтмол байжээ.   ТОП-20 индекс 20826.51 нэгж байгаа нь өмнөх өдрийн индекстэй харьцуулахад 88.76 нэгжээр буюу 0.48%-иар өссөн байна. Зах зээлийн нийт үнэлгээ 2 их наяд 61.2 тэрбум төгрөг болжээ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ