
Нийтийн тээврийн үйлчилгээний туслах болон буухиа чиглэлүүдэд үйлчилдэг “ЖНС” хоршоо, “Улаантойром” ХХК-наас хамтран иргэд зорчигчиддоо үйл ажиллагаагаа танилцуулж өдөрлөг зохион байгуулав. Нийтийн тээвэрт автобус цөөн үед хамгийн түрүүнд элсэн орсон анхны аж ахуйн нэгжүүд болох тус хоёр компани нь арав гаруй жил тасралтгүй ажиллаж, өдөр тутам 50 гаруй бага оврын автобусаар 3-4 чиглэлд үйлчилдэг юм байна. Хувийн эзэмшлийн микро автобустай жолооч нар ийнхүү хоршоо компанид нэгдэн орж нийтийн тээврийн үйлчилгээг шаардлагын дагуу хангаж ажилласнаар ажилтай төрөлтэй болж амжиргаагаа сайжруулах, иргэдэд үйлчилж яваа аж.
“ЖНС” хоршоо гэхэд 2001 онд анх 6 тээврийн хэрэгсэлтэй Алтан өлгий-Нарантуул чиглэлд ажиллаж байсан бол одоо туслах 2, буухиа 2 нийт 4 чиглэлд 46 бага оврын автобус гаргаж байна. 9 онц тээвэрчинтэй, 1 алтан гадас одон хүртсэн мэргэшсэн жолооч кондуктортой хамт олон болсноо иргэдэд танилцуулж байлаа.
Өдөрлөгийн үеэр БЗД-ийн 19, 22-р хорооны зарим өндөр настангуудад ЖНС хоршоо, Улаан тойром компаниуд сар шинэд нь зориулж гарын бэлэг гардуулав.
Н.Дэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ