Хойд Солонгосынхон их удирдагчдынхаа бэлгийг 24 жил барилаа
Хойд солонгосын нийслэл Пхеньян хотын “Рюгён” зочид буудал баригдаж эхэлснээсээ хойш 24 жилийн дараа буюу 2012 оны дөрөвдүгээр сард үүдээ нээх юм. Дэлхийн хамгийн өндөр байшингаар тухайн үедээ өрсөлдөж байсан энэ цамхагийн өндөр нь 330 метр бөгөөд 105 давхар юм.
Хөрөнгө хүрэлцээгүйн улмаас арваад жилээр хойшлогдож байсан нээлтийг Хойд Солонгос улсыг үндэслэн байгуулагч Ким Ир Сений төрсний 100 жилийн ойд зориулахаар шийдсэн байна. Их удирдагчийнх нь ой 2012 оны дөрөвдүгээр сарын 15-нд болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ