Ээжийгээ хайрлаж яваарай
2012-02-24

Цагаан сар болж усан луу жилийн шинийн нэгний өглөөний наран “сүүдэргүй” мандаж хүн зонгүй л баярлан сайхан жил ирлээ гэж бэлэгшээж байхад зарим нэгэн минь ижий ааваа үгүйлэн хаа нэгтээ санааширан сууж байхым. Фэйсбүүкийн нэгэн анд минь тэнгэрт халисан ижийгээ үгүйлэн ээжийн тухай дуунуудыг зүрх зүсч, сэтгэл эмзэглэм үгстэйгээ цуг цахим ертөнцөд нийтэлсэн байхыг нь олж уншлаа. Хүн бүхэн зовлонг умартан баярлан байгаа энэ үед анд минь юунд ингэж гунигланам бэ? Магадгүй чи ээжийгээ сүүлчийн амьсгалаа хураах мөчид хажууд нь байгаагүй байж мэднэ. Тэгээд л хүн бүхэн баярлаж байгаа энэ мөчид ээжтэйгээ хамт байсан элэг бүтэн үеийнхээ олон олон цагаан сарыг болон жаргалтай үеэ санагалзан харамсан суугаа байх. Чи зүрх зүсэм, сэтгэл эмзэглүүлсэн эдгээр үгсээ бичиж суухдаа уйлж, өөрийгөө буруутган сархадтай “нөхөрлөж” суусан байж мэднэ. Хүний жаргал, зовлонд цададгүй хорвоогийн жам биднийг ээлжлэн дайрахаас хойно анд минь битгий гутар даа. Нүүр тулан ярилцаж гар барин мэндэлж байгаагүй үл таних андынхаа “нулимс”-тай гуниглалын тухай бодож суухдаа бид хүний өөрийн гэлтгүй бүх ижий нараа л хайрлах ёстой гэж бодлоо. Төрийн бодлогыг боловсруулж хүчирхэг Монгол улсыг хамтдаа байгуулалцаж явсан “ХАТАН УХААНТ” ээжүүд минь хаа нэгтээ ядарч зовж явах учиргүй. Тиймээс би энд нэгэн Монгол ээжийн тухай өгүүлмээр байна. Бидний үсэрсэн цус, тасарсан махны минь нэг хэсэг болсон Өвөрмонголын Б.Хуучинхүү гэж ачтай, буянтай, алдарт ээжийн тухай бичмээр санагдлаа. Тусгаар тогтнол, эрх чөлөө, газар нутаг, ахан дүүсийнхээ төлөө зоригтой дуугарч тэмцэж ирсэн энэ ээжийг Хятадууд тэрс үзэлтэн гэж цоллон сүүлийн жил гарны хугацаанд “зочид буудалд байлгах” нэрээр сураггүй алга болгоод байна. Энэ Монгол ээж Хятадын Засгийн газрын болон Хятад үндэстэний эсрэг ямар ч хууль бус үйл ажиллагаа явуулаагүй. Зөвхөн Монголоороо үлдэхийн төлөө л бичиж туурвиж, үгээ эрхтэн дархтануудын өөдөөс айж эмээлгүй зоригтой дуугарч чадаж байсан юм. Түүний үнэн бөгөөд хүчтэй үг Хятад ноёдын таалалд нийцээгүй аж. Тиймээс тэд зоригт Монгол ээжийг тамлан зовоож, тарчлаан хорьсоор байна. Хөхний хорт хавдараар өвчлөн нэг гар нь тэр чигтээ хавдан шаналгаж байгааг үл анзааран энэ ээж МОНГОЛ гэдэг үндэстэнг устгаж, уусгаж үгүй болгохгүйн төлөө тэмцсээр сууна. Түүний зоригийг нь мохоож чадахгүй байгаа учраас Хятадууд зодож нүдэн нүд хальтрам тамлаж эхэлжээ. Монголчууд бид энэ ээжийг хайрлаж хамгаалах хэрэгтэй. Түүнийг эрх чөлөөтэй болгохын төлөө бид хүчээ нэгтгэх хэрэгтэй. Б.Хуучинхүү гэж Монгол ээжийг өмгөөлдөг үндэстэн, өмөөрч хамгаалдаг ахан дүүстэй гэдгийг нь Хятад түшмэдэд бид сануулах цаг болжээ. 3 дугаар сарын 8-нд зохион байгуулагдах Б.Хуучинхүүг суллуулах “ЦАГААН ТУУЗ”-ны дэлхий нийтийн аянд Монголчууд бид бүгдээрээ идэвхитэй оролцож гарын үзэгээ зурцгаая. Амьддаа бие биенээ хайрлая гэсэн агуу үгийг санагалзан Хятадуудад тамлагдаж байгаа Монгол ээжийн төлөө дуу хоолойгоо нэгтгэцгээе! Арван сар тээж ангир уургаа хөхүүлсэн ачит ижийгээ хайрлаж яваарай найзуудаа! Б.Наранцогт
Shuud.mn
Сонин хачин
jgyliuyfyi:
iobom[oph0t00n[0ju98yv8e5srxl
2013-05-01
Алдар:
Энэ эмэгтэй бол монгол үндэстнээрээ бахархдаг,жинхэнэ монгол хүн.Монголын улсын тухай, монгол үндэстний тухай их сайхан нийтлэл бичсэнийг нь уншсан. Хятадын ЭСЯ-нд энэ хүний тухай асуулга тавих хэрэгтэй юм байна даа. Бид л Өвөрмонголчуудынхаа төлөө дуугарахгүй юм бол өөр ямарч улс, үндэстэн дуугаахгүй шүү
2012-02-25
Нармай монгол:
Чингис хаан олон монголчуудыг нийлүүлж нэгтгэж байж л Их монгол улсыг байгуулсан байгаа юм. Манай эрний өмнөх 209 онд ч Модун шаньюу нэгдэж байж л Хүннү гүрнийг цогцлоон, нанхиадуудаар цагаан хэрэмийг нь бариулсан гэлцдэг. Бидний хамгийн сайн мэдэх Зөвлөлт Холбоот Улс гэхэд л 15 улс нэгдэн хүчирхэг болж, АНУ болон НАТО-гийн орнуудын зүрхэнд шар ус хуруулж байж билээ. Ингээд л хараад байх юм бол нэгдэж байж л хүчирхэг болдог юм байна. Үүнийг л мэдрэх мэдрэмж бидэнд зайлшгүй шаардлагатай болжээ. Саяхан Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолын 100 жилийн ой болж өнгөрлөө. Энэ ойн баярын өдрөөр Ерөнхийлөгч маань төрийн индэр дээрээс бүх монголчууддаа хандан “олуулаа болцгооё оо!” хэмээн алдарт үгээ хэллээ. Дэлхий даяар дархан амьдарч байгаа монголчууд баярын нулимас унаган энэхүү уриалгыг хүлээн авлаа. Олон зууны туршид тусдаа байсан нэг үндэстэнгүүд нэгдэн нийлэх цагийн дуудлага болсон харангыг Ц. Элбэгдорж ерөнхийлөгч анхлан дэлдлээ. Цаашид ч энэ энэ харанга үргэлж дэлдээстэй байна байх. Дараагийн 100 жилд монголчууд уугуул нутагаа бүгдийг нь нэгтгэсэн далайд гарцтай болчихсон асар хүчирхэг гүрэн байгуулсан байх хувь зохиолыг хүсэхгүй хэн байхав. Олны хүч оломгүй далай хэмээн монголчууд ярьдаг.Бид олуулаа болж байж л хүчирхэг болно. Өөр гарц бидэнд байхгүй. Энэ бол цорын ганц бидний авралын зам. Нармай монгол үзэл бол монгол үндэстний оршин тогтнохуйн хамгийн дээд ноён оргил нь юм. Иймээс энэ тухай хүн болгон дор дороо бодож бясалгаж явах цаг болсон . Тэрбум гурван зуун саяын хажууд 2,5 сая юу вэ? Энэ тооны харьцаа дэндүү хол биш гэж үү? Тэрбум гурван зуун сая гэдэг тоо нэгдээд ийм болсон гэдгийг бас нэг саначих хэрэгтэй. Тэгвэл бид блансыг ойртуулахыг хичээе л дээ. Бидэнд 10 сая болох боломж бүрэн бий. Үүнээс ч илүү гарах магадлал ч бий. Өөр нэг асуулт. Бид заавал хоёрхон улстай хиллэж байх ёстой юм уу? Үгүй шүү дээ. Ингээд бодоод л байвал энэ бланс бүр л ойртоод байна шүү дээ. Сайн юманд садаа мундахгүй гэгчээр ерөнхийлөгчийн үгийг гуйвуулан мушгигчид өнөөдөр байсаар л байна. Энэ нь харийн бодлогод яв цав нийцэж байгаа нь ойлгомжтой.Үүнийг л хүн болгон мэддэг ойлгодог байж , тэдний явуулж байгаа муу ёрын ухуулгад автдаггүй байх хэрэгтэй.Тэд “Нармай монгол хэрэггүй. Зөвхөн монгол улс өөрийгөө бодож явах ёстой. Өвөрмонгол хятад болчихсон юм чинь тэднээр яах юм. Хятадад дайн зарлаж, өвөр монголыг авах юм уу? Өвөрмонголд өрнөж байгаа тэмцлийг хятадууд нуга дарна даа” хэмэн ёсөн шидээр эсэргүүцэн сөргөөцөлддөг. Энэ нь монголчуудыг дорой ноомой, хүчгүй , хуваагдмал байдалтай байлгах гаднаас явуулж байгаа бодлого. Энэ бодлогыг гүйцэтгэгчид манайд цөөнгүй байдаг бөгөөд түүнийгээ интернет сайтууд болон хэвлэл мэдээлэлээр цацаж хүмүүсийн толгойг эргүүлдэг. Тэдний явуулж байгаа энэ үзэл баримтлалыг шинэ монгол үзэл гэдэг бөгөөд миний бие энэ үзлийн талаар “Шинэ монгол үзэл” хэмээх хэсэгт бичсэн нь бий. Монгол улс тусгаар тогтноод 100 жил өнгөрүүлэхдээ үйлдвэр гээж юмыг даанч бий болгосонгүй. Сүүлийн 20 жилд байсан жаахан юмаа бүр үрэн таран хийжээ. Үйлдвэрлэл байхгүй юм чинь ажиллах хүчний шаардлага байхгүй. Ажиллах хүчин шаардлагагүй юм чинь байгаа цөөхөн монголчуудын ихэнх нь ажилгүй. Ингээд л ядуусын эгнээ улам өргөжсөөр. Байгалын баялагаар олсон юмаараа эдийн засгийн үзүүлэлтийг дүгнэсээр. Энэ нь хэнд ч хэрэггүй хоосон тоо. Үүний ард хайран сайхан онгон дагшин байгаль маань сүйдсээр. Ингээд үйлдвэр байхгүй. Үйлдвэр байхгүй юм чинь ажлын байр байхгүй. Энэ нь явж явж хүн ам цөөн байгаагийн хар гай. Олон хүнтэй байх аваас хэрэглэгчид байна гэсэн үг. Томоохон хэмжээний үйлдвэр барихад олон тооны ажиллах хүчин шаардагдах болно. Ер нь хүн ам олон байх нь улс орны хөгжилд шууд нөлөөлөх гол зүйл. Цөөн хүн амтай улс үйлдвэр хэзээ ч барьдаггүй. Байгалын баялагтай улсын төр засгийнх нь нөхөдүүд баялагаа гадныхантай нийлж луйвар хийдэг. Манайх яг энэ замаар яваа. Баялаггүй нь арилжаа наймаа төдийхнөөр амиа аргацаадаг. Цөөн хүн амтай улсыг иймэрхүү хувь тавьлан хүлээж байдагийг хэн ч мэддэггүй юм шиг байдаг боловч залгих гэж байгаа акулууд нь аль эрт тооцоод онилчихсон байдаг. Ийм аймшигийн гүн хар ангал бидний өмнө байгаа гэдгийг ойлгох цаг ирсэн. Өнөөдөр дэлхий дээр олон олон таталцлууд явагдаж байна. Панараб,пантурк, панкорио гэх мэт. Бидний монголчууд ч гэсэн панмонголоо байгуулах цаг нь болжээ. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй хэмээн хэлдэг нь бүгдээрээ нэгдэе гэсэн утгыг илэрхийлдэг. Өнөөдөр бид урлаг соёлын хүрээнд ойртож байна. Харийн дарлалд нухлагдан дарлагдаж он цагийг өнгөрөөсөн өвөрмонгол ахан дүүс минь хэл,соёл, хувцас хунар, сүүлийн хэдэн жил гайхамшигтай хурднаар монгол төрхөндөө улам орж байгаа нь бахархууштай. Зөвхөн үүгээр ч зогсохгүй үзэл санааны хувьд Дундад улын төлөө гэх эх оронч үзлээсээ монгол үндэстэнийхээ төлөө гэх үндэсний үзэл хүчээ авч эхэллээ. Хадаа, Хуучинхүү зэрэг олон баатарлаг хүмүүс үндэстэнийхээ тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө амиа үл хайрлан тэмцсэн. Тэднийг хорьж алж чадаж байгаа боловч монголчуудын зүрхэнд ассан сая,сая үндэсний үзлийг дийлж чадахгүй. БНХАУ хэмээх 56 үндэснийг хүчээр нийлүүлсэн энэ улсын эдийн засаг, цэрэг армийн хүчин чадал нь өсөж байгаа боловч юманд хэмжээ хязгаар байдаг гэдэг байгалын хуулинд захирагдаж л таараа. Шиньжанд тусгаарлах хүсэл асар хүчтэй явагдаж байна. Түвдэд ч байдал адил. Тусгаар улсаа байгуулах нөхцөлийг эрэлхийж байна. Далай лам энэ талаар их зүйл хийж байгаа нь ойлгомжтой. Дээр нь дэлхий дахинаа дарлал мөлжлөггүй амьдрах хүсэл сонирхолын улмаас нилээд олон оронд тухайлбал арабын орнуудад бослого тэмцэл өрнөсөөр байна. Энэ байдал БНХАУ-д нөлөөлж байгаа. Нэг намын тогтолцоотой улсыг хүлээн зөвшөөрөхгүй, ардчилалд шилжих хүсэл сонирхол хань үндэстэнүүдийн дотор ихсэж байна. Удах тусамаа хятадын коммунист нам уналтанд орчих гээд. Намаа аврая гэхээр улс нь уначих гээд тэнд асуудал байна. Энэ торгон агшиныг л монголчууд ашиглаж чадвал эхний ээлжинд тусгаар тогтнож чадна. 1940 өөд онд Дэ Ван хэмээх Дэмчигдоноров ван хятадуудыг хятадуудынх нь эсрэг байлдуулж байсан гэдэг . Ийм л тактикийг дахин ашиглах хэрэгтэй. Би харгис хэрцгийдээ ийм зүйл бичсэнгүй. Энэ бол үндэстэний орших уу? эс орших уу? гэдэг асуудал. Бид оршиж эс чадваас тэд оршино. Тэд оршиж эс чадваас бид оршино гэдэг хуулийг хатуу чанд мөрдөж явах ёстой. Бид оршихын тулд нэгдэе! Олуулаа болцгооё оо!
2012-02-25
zochin:
балиар хужаанууд үхэж далд орохгүй хүн тамлаж хүний цус сорогч юумнууд тэмцэхцэхээр яаж хамгаалах вэ нэгдье гарын үсэг зурах юу му
2012-02-25
tegeed yaaj negdeh, gariin useg zurah bolj bainaa, todorhoi bicheerei
2012-02-25
Mazzy:
yaaag unen hellee. bid negdeh heregtei. demjij bna
2012-02-24
zochin:
mongol ehiin toloo tsemtseh heregtei bid nar chini Chingesiin yydam Olyen ehiin yr sad bizdee monh tenger aab monh naran eejiin yrsyyd ychraas temtseld negdeh heregtei
2012-02-24
Mazzy:
yaaag unen hellee. bid negdeh heregtei. demjij bna
uyanga:
монголчуудаа энэ бүсгүй биднээс хоол гуйгаагүй шүү дээ. ухамсартай байцгаая л даа. муусайн хужаа нарт бидний монголчууд идүүлнэ гэж байхгүй шүү. хужаа нар бол хүн дүрстэй бирд чөтгөрүүд
2012-02-24
muu adugus
2012-02-24
chi eejeesee bish malaas torson adugus biz.muu novsh chi mongoloos zail,
2012-02-24
Mazzy:
бид хүний өөрийн гэлтгүй бүх ижий нараа л хайрлах ёстой гэж бодлоо.
2012-02-24
IIm ymaar tolgoi erguulene ch gj bgui bha ho
2012-02-24
muu adugus
teneg:
yun mongol eej ene ter geed balairad bga yum be.
2012-02-24
chi eejeesee bish malaas torson adugus biz.muu novsh chi mongoloos zail,