Б.Чинбат: Цахим үнэмлэхийг ирэх сард хэвлэж дуусна

img

Иргэний цахим үнэмлэхийг өнгөрөгч нэгдүгээр  сарын 26-ны өдрөөс 2012 оны зургаадугаар сарын 20-ны өдрийн хооронд иргэний шинэчилсэн бүртгэлийн мэдээлэлд суурилан 484 бүртгэлийн анхан шатны нэгжээр дамжуулан Монгол Улсын иргэн бүрт шууд олгохоор УБЕГ төлөвлөсөн аж. Монгол улсын иргэний шинэчилсэн бүртгэлийг 2010 оны долоодугаар сараас улсын хэмжээнд зохион байгуулсан бөгөөд 11 дүгээр сарын нэгний байдлаар 16 ба түүнээс дээш насны иргэдийн 98 хувь буюу 1.925.772 иргэн Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагджээ. Энэхүү шинэчилсэн бүртгэл нь иргэдийг цахим үнэмлэхээр хангах ажлын үндсэн бэлтгэл болсон бөгөөд иргэдийн цахим мэдээллийн сан үүсээд байна гэж УБЕГ мэдээлсэн. Тодруулбал, тус газраас 2010 онд Хүний хөгжил сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд иргэний шинэчилсэн бүртгэлийг явуулж иргэний төрсний, иргэний үнэмлэхийн, байнгын оршин суугаа хаягийн бүртгэлийг шинэчлэн бүртгэж, иргэний биеийн давхцахгүй өгөгдөл /хурууны хээ/ -ийн болон иргэний дижитал зургийн санг үүсгэн ''Иргэний үнэмлэх'' олгох мэдээллийн дэд бүтэц, суурийг бүрдүүлсэн гэж үзэж байгаа учраас ийнхүү иргэний цахим үнэмлэхийг сонгуулиас өмнө олгохоор шийдсэн байна. Мөн УБЕГ, Монгол улсын 2.7 сая иргэний 15.483.773 архивын баримтыг иргэн бүрээр хувийн хэрэгжүүлэх ажлыг хийж гүйцэтгэжээ. Эдгээр бэлтгэл ажлыг хангасны үндсэн дээр иргэдэд иргэний цахим үнэмлэх олгох боломжтой болсон гэж үзэж байна. Цахим үнэмлэхжүүлэх ажлын талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын Мэдээлэл технологийн газрын дарга Б.Чинбатаас тодрууллаа. -Цахим үнэмлэхийг туршилтаар хэвлэж эхэлсэн үү? -Энэ оны нэгдүгээр сарын 16-аас туршилтын ажил  эхэлсэн.  Энэ сарын сүүлээр иргэдэд цахим үнэмлэхийг олгох боломж бүрдэнэ. -Цахим иргэний үнэмлэх хэвлэх машин нь хэр найдвартай вэ? -Америкын Датакарт группын хэмлэлийн тоног тєхєєрємж ашиглана. Олон улсад туршигдсан дэлхийн тэргүүлэх чиглэлийн компани, тоног тєхєєрємж нь Америкт тестлэгдэж туршигдаад ирж байгаа. -Иргэдийг цахим үнэмлэхжүүлсний давуу талыг нэрлэвэл? -Иргэн талдаа бол тєрийн болон нийгмийн бусад үйлчилгээ авахад хялбар дєхєм болно. Цахим засаглал бий болох суурь нь шинэ цахим иргэний үнэмлэх гэж ойлгож болно. -Шинээр нэвтрүүлж буй цахим үнэмлэхийг хэвлэх тоног төхөөрөмжийн хүчин чадал талаар мэдээлэл өгнө үү? -Хэвлэх үйлдвэр нь єдєрт 30,000 ширхэг үнэмлэх хэвлэх хүчин чадалтай хоёр үйлдвэр орж ирсэн л дээ. -Сонгуулийн өмнө бүх иргэд цахим үнэмлэхээ авч амжих уу? -Хэвлэх ажлыг 45 хоногт багтаан дуусгана. Энэ сарын 20-ны өдрөөс эхлээд ирэх гуравдугаар сарын 10-ны өдөр гэхэд бүх цахим үнэмлэхийг хэвлэж дуусна гэсэн урьдчилсан төлөвлөгөө байна. Гол нь иргэд идэвхтэй хамрагдах хэрэгтэй. Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Эндээ ийм нууцлалтай гээд л тавьчихсан юм зурагтаар гаргах юм. Тэр нууцлалаа ард түмэнд мэдэгдэх байсан юм нууцлал гэх хэрэг юм байна малнуудаа. Тагнуулынхан наад нууцлалыг нь одоо солиул солиул. Захын хужаа хийгээд ороод ирнэ.
2012-04-23