
Дээрхийн гэгээн XIY Далай лам Хар усан луу жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд Данзанжамц Энэтхэгийн Дарамсала хотноо лам хувраг, сүсэгтэн олныхоо хамт шинэлжээ. Шинийн нэгэнд уг ёслолын ажиллагаанд Төвдийн дүрвэгсдийн засаг захиргааны албан тушаалтнууд оролцсон аж.
Ёслолын ажиллагааг Дээрхийн гэгээн Далай лам удирдсан байна. Энэ бол Далай лам улс төрийн албан тушаалаа орхиж шашны хэргээ дагнасТүвдийн хөөгдмөл парламент XIV Далай ламын улс төрийн бүх эрхийг хүчингүй болгосон түвдүүдийн хартид оруулсан өөрчлөлтийг баталлаа гэж Түвдийн хөөгдмөл Засгийн газрын мэдээнд дурджээ. Нобелийн шагналт Далай лам өнгөрөгч оны гуравдугаар сарын 10-нд шинээр сонгогдсон удирдагчид улс төрийн бүх эрхээ шилжүүлэн өгч, улс төрийн үйл ажиллагаагаа орхиж, шашны үйл хэргээрээ дагнах бодолтой буйгаа гэнэт мэдэгдсэн билээ.
Түвдийн өөртөө засах орны парламентын депутатууд түүний шийдвэрийг сайшааж, дөрөвдүгээр сард түвдүүд Харвардын их сургуулийн хуульч Лобсанг Сангейг хөөгдмөл Засгийн газрынхаа тэргүүнээр сонгожээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ