"Хорол Эрдэнэ" ХК-ийн нэгдмэл сонирхолтой хувьцаа эзэмшигчдийн тендер зарлажээ

img

Санхүүгийн Зохицуулах хорооны энэ сарын 15-ны өдрийн 41 тоот тогтоолоор "Хорол-Эрдэнэ" ХК-ийн нийт гаргасан 86,850 ширхэг энгийн хувьцааны 53,6хувь буюу 46,548 ширхэг хувьцааг нэгдмэл сонирхолтойгоор эзэмшигчид болох иргэн Д.Эрдэнэбат, Ц.Эрдэнэчимэг нараас бусад хувьцаа эзэмшигчдийн өмчлөлд байгаа нийт хувьцааны 46,4 хувь буюу 40,302 ширхэг хувьцаг нэг бүрийг нь 100 төгрөгөөс доошгүй үнээр худалдан авах санал гаргасныг зөвшөөрчээ. Тиймээс хүчинтэй байх хугацааг энэ сарын 15-ны өдрөөс эхлэн  ажлын 60 хоногоор тогтоожээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ