Орон сууцны зээлийн журам, нөхцлийг танилцуулж байна

“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд жилийн 6 хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамрагдах нөхцөл шаардлага
Зээлийн нөхцөл Зээлдэгчийн хувьд: -Зээлдэгч нь анх удаа орон сууц худалдан авахаар хүсэлт гаргасан иргэн байна. -Зээлдэгчийн сард төлөх зээл, хүүгийн нийт төлбөр нь тухайн өрхийн 3 сарын дундаж цэвэр орлогын 45 хувиас хэтрэхгүй байна. -Зээлдэгч нь банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн зээлийн өргүй, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, зээлгүй байна. -Хөтөлбөрт оролцогч арилжааны банкны /цаашид арилжааны банк гэх/ бусад шалгуурыг хангасан байна. Зээлийн зориулалт, шаардлага -Зээлийн зориулалт: “100 мянган айлын орон сууц” –ны жагсаалтад багтсан 50-иас дээш хувийн гүйцэтгэлтэй шинэ орон сууцнаас иргэд худалдан авахад зориулна. -Зээлээр худалдан авах орон сууцны нийт талбайн хэмжээ: 55м2 –аас ихгүй байна. -Зээлийн хэмжээ: 50.0/тавин сая/ төгрөг хүртэл байна. -Зээлийн хүү, хугацаа: Зээлийн хүү жилийн 6 хувь, хугацаа нь 20 хүртэл жил байна. -Худалдан авах орон сууцны урьдчилгаа төлбөр: Урьдчилгаа төлбөр нь худалдан авах орон сууцны үнийн 10 хувиас доошгүй байна. -Барьцаа: Зээлийн барьцаа нь зээлдэгчийн зээлээр худалдан авч буй орон сууц байна. -Зээлийн хугацаанаас нь өмнө урьдчилж төлөх: Зээлдэгч хүүгийн зардлаа бууруулах үүднээс гэрээнд заасан хуваарьт төлбөрөөс урьдчилан төлж болох бөгөөд зах зээл ашигласан хугацаагаар хүүг тооцно. Жич: Shuud.mn сайтын энэ долоо хоногийн сэдэв "100 мянган айлын орон сууц" хөтөлбөрийн хүрээнд иргэдэд шаардлагатай мэдээ мэдээллийг хүргэх болно. Н.Дэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ