
Төв аймгийн Баян сумын нутагт байрлах Бөөрөлжүүтийн тал буюу Цайдам нуурын нүүрсний ордын хайгуулын ажил дуусч, энэ ондоо багтаан олборлолтоо эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Тус ордыг дотоодын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Цэцэнс майнинг Энд Энержи” ХХК эзэмшдэг бөгөөд Төв аймгийн Баян, Баянжаргалан сумыг холбосон 35 кВт-ын өндөр хүчдэлийн шугам болон цэвэр усны эх үүсвэрээс гурван км зайтай нь дэд бүтцийн тааламжтай нөхцөлтэй юм. Одоогоор Техник эдийн засгийн үндэслэлээ тооцоолж байгаа аж.
Энэхүү орд нь Монголдоо хамгийн томд тооцогдож байгаа учир 600 мВт-ын цахилгаан станц барих, нүүрс шингэрүүлэх, хагас кокс, шахмал түлшний үйлдвэр байгуулахаар төлөвлөсөн байна. Мөн олон улсын хөрөнгийн зах зээл дээр хувьцаагаа гаргах боломжийг судалж байгаа юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ