14 настай С.Билгүүн хүү насанд хүрэгчдийг ардаа орхив
Туркийн Анталъя хотод болсон шатрын сонирхогчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын тамирчид амжилттай оролцлоо. 2000-аас доош чансаатай шатарчдын энэхүү тэмцээний эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ангилалд 14 настай С.Билгүүн хүү түрүүлсэн байна.
Тэрээр 16 оны 70 тамирчныг ардаа орхиж ФИДЕ мастер цол, 2200 рейтинг авлаа. Мөн эмэгтэйчүүдийн ангилалд Б.Ану түрүүлж ФИДЕ мастер цол, 2050 рейтингийн эзэн болсон юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ