
Монголын хөрөнгийн бирж дээр өнөөдөр 22 ХК-ийн 46.0 сая төгрөгийн үнийн дүн бүхий 31.5 мянган ширхэг хувьцаа арилжлаа.
“А” самбарын арилжаагаар 15 ХК-ийн 31.1 мянган ширхэг хувьцааг 45.7 сая төгрөгөөр, “В” самбарын арилжаагаар 7 ХК-ийн 448 ширхэг хувьцааг 359.2 мянган төгрөгөөр тус тус арилжсан байна.
Өнөөдрийн арилжаагаар нийт 93 хэлцэл хийгдсэн байна. Нийт 22 үнэт цаас арилжигдсанаас 9 үнэт цаасны ханш өсч, 4 үнэт цаасны ханш буурч, 9 үнэт цаасны ханш тогтмол байлаа.
ТОП-20 индекс 21271.90 нэгж байгаа нь өмнөх өдрийн индекстэй харьцуулахад 233.64 нэгжээр буюу 1.11 хувиар өссөн байна. Зах зээлийн нийт үнэлгээ 2 их наяд 92.1 тэрбум төгрөг болсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ