Экс ерөнхий сайд Юлия Тимошенко долоон жилийн ял эдэлнэ
Украины экс Ерөнхий сайд Юлия Тимошенкод шүүхээс долоон жилийн ял ногдуулжээ. 2009 онд Оросын талтай "Хийн гэрээ" байгуулахдаа түүнийг бүрэн эрхээ хэтрүүлсэн хэмээн үзэж шүүх дээрх ялыг ийн оноосон байна. Шүүгчдийн онцолсноор түүний Оростой ашиггүй гэрээ байгуулсны улмаас Украины "Нафтогаз" компани ойролцоогоор 200 сая ам.долларын хохирол амссан хэмээжээ.Түүнчлэн Печерскийн шүүх хатагтайд гурван жилийн хугацаанд төрийн алба хашихыг нь хориглосон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ