
Монголын хөрөнгө оруулалтын банк /MICC/, Монголын хөрөнгийн бирж хамтран өнөөдөр Улаанбаатар зочид буудлын “Хөх асар” танхимд “IPO Mongolia” чуулга уулзалтыг зохион байгуулах гэж байна.
Уулзалтад Монголын хөрөнгийн бирж дээр шинээр IPO хийх боломжтой компаниуд, тэдгээрийн удирдлагууд, MICC хөрөнгө оруулалтын банкны мэргэжилтнүүд болон Монголын хөрөнгийн биржийн холбогдох албаны хүмүүс оролцох юм.
Монголын хөрөнгийн бирж Лондонтой хамтрах болсноос хойш тус хөрөнгийн биржийг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид ихээхэн сонирхох болсон. Тиймээс энэ удаагийн уулзалтаар Монголын хөрөнгийн бирж дээр шинээр IPO хийхэд анхаарах зүйлс, дүрэм, журмын талаар танилцуулах юм байна.
Түүнчлэн шинээр IPO хийх гэж байгаа компаниудад зөвлөгөө өгч, хөрөнгийн биржийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх ажээ. Уг уулзалт нь ирэх сарын 6-нд болох “IPO Mongolia” олон улсын хөрөнгө оруулагчдын анхдугаар чуулга уулзалтыг угтан зохион байгуулагдаж байгаа юм.
С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ