Герман, Испани урьдчилсан хэсэгтээ нэг ч хожигдолгүй Европын аваргыг зорилоо
Хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан хэсгийн тоглолтууд өчигдөр өндөрлөлөө. Нийт 51 улсын шигшээ баг Европын аваргын шигшээ тэмцээнд оролцох 14 эрхийн төлөө өрсөлдснөөс Герман, Орос, Англи, Испани, Итали, Грек, Дани, Франц, Голланд, Шведийн багууд өчигдөр шөнө тус тэмцээнд оролцох эрхээ авч чадлаа. Харин хэсэгтээ хоёрдугаар байр эзэлсэн Португал, Босни, Турк, Хорват, Ирланд, Монтенегро, Чех, Эстонийн багууд үлдсэн дөрвөн эрхийн төлөө халз тоглоно.
Тэмцээнийг зохион байгуулагч Польш, Украины шигшээ баг шигшээ тэмцээнд шууд оролцох эрхтэй юм.
Ийнхүү 16 баг бүрдэж Европын аваргын төлөө өрсөлдөх учиртай.
Герман, Испанийн шигшээ баг урьдчилсан хэсгийн тоглолт бүртээ хожил авч, гайхалтай амжилттайгаар Польш-Украиныг зорихоор болов.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ