Жолооны үнэмлэхийг хэвлэж дуусчээ

img

Замын цагдаагийн газрын жолооны үнэмлэх хэвлэх төхөөрөмжид гэмтэл гарсаны улмаас сар шинийн өмнө 14500 орчим үнэмлэх хэвлэгдээгүй хуримтлагдаад байсан билээ. Тиймээс жолооны үнэмлэх хэвлэх таван машин шинээр суурилуулж, Бүтүүний өмнөх өдөр буюу энэ сарын 20-нд үрэгдүүлсэн, ангилал ахиулсан, солиулахаар өгсөн үнэмлэхийг хэвлэж дууссан аж.   Харин сар шинийн өдрүүдэд арван мянга орчим шинэ жолоочийн үнэмлэхийг хэвлэж дуусгажээ. Үрэгдүүлсэн болон солиулахаар үнэмлэхээ өгсөн жолооч нар зарлуулсан бичиг, иргэний үнэмлэхтэйгээ ирэх, харин шинээр жолооч болсон хүмүүс төгссөн дамжаанаасаа жолооны үнэмлэхээ авахыг ЗЦГ-аас анхаарууллаа. Н.Дэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Chinzo:
Naad vnemlekhee olon ulsad khvchintei bolgokh tal deer ajilaach yadaj deer n Angli German oros khyatadaar Joloonii vnemlekh geed bicheed khewleed ugooch
2012-02-28