Нярай, бага насны хүүхдийн өтгөнийг шинжихүй

img

Манай сайт  У.Цэвэгмид эмчийн зөвлөгөөг хүргэж байгаа билээ. Уртнасангийн Цэвэгмид, АУ-ны доктор, ЭХЭМҮТ-н Хүүхдийн хүлээн авах Яаралтай тусламжийн тасагын эрхлэгч юм. Бага насны хүүхдийн өтгөний шинж чанар өөрчлөгдөх нь ходоод гэдэсний замын эмгэгийн эхний шинж юм. Нярай хүүхдийн зунгаг төрснөөс хойш 10 цагийн дотор 2 – 20 гр орчим гарна.  Амьдралын эхний 3 хоногт зунгаг өтгөний хольцтой болж ирснээ, 4 – 5 дахь хоногоос зунгаг үгүй болно. Хөхүүл үеийн өтгөн алтлаг шар өнгөтэй, хүчиллэг шинжтэй, нянгийн хувьд Bact. bifidum давамгайлж, нэгэн төрлийн паста хэлбэртэй байна. 4 сартайгаас эхлэн өтгөнд билирубин, цаашид стеркобилин илэрч эхэлнэ. Үнээний сүүгээр хооллодог хүүхдийн өтгөн бараандуу бор өнгөтэй, таагүй үнэртэй, суурьлаг шинжтэй, янз бүрийн нян агуулагдах ба 50% Bact. Coli илэрнэ. Бага насны хүүхдийн өтгөнийг шинжсэнээр илрүүлж болох эмгэг байдлууд:
  1. “Өлөнгийн” – хүрэн бор эсвэл хар ногоон өнгөтэй, эвгүй үнэртэй байдаг бөгөөд хөхүүл насанд дутуу хооллосонтой холбоотой үүснэ.
  2. “Цөсгүй” – өнгөүй эсвэл цайвар саарал өнгөтэй, тослог, үмхий үнэртэй байдаг бөгөөд халдварт шар өвчний үед, цөсний зам мухар байх тохиолдолд илэрнэ.
  3. “Идээрхэг” – бохир саарал өнгөтэй, ээдэм хэлбэртэй, исгэлэн үнэртэй байх ба дан махан хоол идсэнээс үүснэ.
  4. “Хөөсөрхөг” – мөнгөлөг өнгөтэй, өнгөн дээгүүрээ бага хэмжээний салсархаг хольцтой байх ба үнээний сүүг сйан ариутгаагүй хэрэглэсэн тохиолдолд үүснэ.
  5. “Тосорхог” – цайвар өнгөтэй, исгэлэн үнэртэй, салстай. Тослог ихтэй хоол хэрэглэснээс үүснэ.
  6. Өтгөн хаталтын баас – хатуу, үмхий үнэртэй, саарал өнгөтэй байна.
  7. Шар усархаг баас – үнэргүй, эхийн сүү шим тэжээл багатай, ус ихтэй бол нярай хүүхдийн баас усархаг шар байна.
  8. Ээдэмэнцэрт шингэн баас – шар өнгөтэй, их хэмжээний каша иддэг хөхүүл насны хүүхдэд тохиолдоно.
  9. “Гүрвэлзэлтэт” – салс ихтэй, өөх тос шингээгүйтэй холбоотой, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн ихэссэнээс үүснэ.
  10.  “Бижтэх” – ногоон, шар ногоон өнгөтэй, будааны шүүс шиг, усархаг байх ба хоол боловсруулалтын хямралын үед илэрнэ.
  11. “Цусан суулгалт” – шингэн, салстай, цусархаг хольцтой, дүлэлттэй байна.
  12. Бүдүүн, нарийн гэдэсний халдварын баас – усархаг, шар ногоон өнгөтэй, дүлэлттэй байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Оюук:
5 сартай хүүхэд маань цусархаг салиатай тэгээд бөөлжөөд байх юм
2024-07-30
Даваасүрэн:
10 хоногтой нярай маань унгаад байна бас толгойгоо 2 талруугаа хөдөлгөөд ам нь ангалзаад байх нь мөөм иднээ гэж ойлгож болох жж
2023-07-15
Hi:
Сайн байна уу манай хүүхэд 1 сар 15 хоногтой 12 сарын 31нд баагаад одоо болтол 8 хоног ерөсө баасангүй ээ энэ зүгээр үү
2021-01-07
Оогийй:
Сайн бна уу? Мнай охин хэд хног ногооноор гүйлгээд байхаар нь жоохон ээдэм өгсөн чинь Ээдэм идэхээр ингэдэг үү? Өчигдөр ээдэм өгсөн чинь гүйлгэхээ больсон тгээд ийм цайвар шараар баагаад бна
2020-04-08
отгоо:
ма хүүхэд одоо 12хоногтой юмаа 2 3 хоног баасангүй.баасаа хурааж бгаан боловуу.эсвэл өөр асуудал бгаан боловуу зөвлөөч
2019-07-17
Hihi:
Hi o mend , Manai baby 8 sar hurch bga getel oirnoos barag 7 honog baas ji yag shingen ch bish ghdee oir oirhon shingen shingeegui y shig bas baga zergiin tsusan sudalharag garaad bhin . Yaj bgan bolo . Yawal deer ve
2019-05-03
сайн:
зүгээрээ хүүхэд болгонд байдаг хэвийн үзэгдэл санаа зовох хэрэггүй
2016-09-29
hi:
minii ohin 20 honogtoi
2016-07-18
hi:
huuhed bahiin omno uilagnaj bgad huchtei dulj basni daraa taiwshrad bh ym ene yutai holbootoi we
2016-07-18
сайн:
зүгээрээ хүүхэд болгонд байдаг хэвийн үзэгдэл санаа зовох хэрэггүй
Эбаа:
Нэрээ монголоороо хэлж мэддэггүй малнууд уу. Юу нь мэдэгдэхгүй сонин хэлээр хуцаад байхын
2016-06-04
Зочин:
Sn bnu ma hvvhed 3 sart baas ni haaya nys shig ym gard bhma yunas bolod bga ym bolo.
2015-12-27
hishge:
sn baitsganu manai hvvhd aimar ih tostoi baagd bn enw yunih we nutroling gd tejeel nemegdlr uuj bgaa
2014-12-24
gantuya:
manai hvvhed sar 14 honoj bn. er n udurt heden udaa baah n zuw ym bl? manai hvv udurt 3-4n udaa baagaad bn. haayaa 4 5n tsag baagaagv bhiin. ene muu yu?
2014-03-26
maya:
mash heregtei medeelel bn.bayarlla.ene mi*el ch gnu chi nyalh nyarai bj baaj *edgui bsimu.uhamsar doroi erguu mal we
2014-03-13
балдан:
ок. ойлголоо
2014-01-08
Мишээл:
Балиар юм
2013-02-21
saraa:
medeele chin ug ni ih heregtei medeelel bainaa, gehdee zurag uguulel 2 ni taarahgui baigaag nio haramsaltai bailaa.
2012-02-29
Оогийй:
Сайн бна уу? Мнай охин хэд хног ногооноор гүйлгээд байхаар нь жоохон ээдэм өгсөн чинь Ээдэм идэхээр ингэдэг үү? Өчигдөр ээдэм өгсөн чинь гүйлгэхээ больсон тгээд ийм цайвар шараар баагаад бна