5-7 насны хоёр хүүхэд галд амиа алдлаа

img

Бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэрт нь  цоожилж орхисноос гал түймэрт өртөн амь насаа алдсан хэрэг өчигдөр гарчээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн наймдугаар хороо, Зүүн тасганы есдүгээр гудамжны дугаар тоотод байшин шатаж байна гэсэн дуудлага 14.12 цагт НОБГ-т ирсэн байна. Аврах, гал унтраах 10 дугаар ангийн гал унтраах нэгдүгээр тасгийн гал сөнөөгчдийг газар дээр нь очиход 4х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг унтрааж ажиллажээ. Уг гал түймэрт 5, 7 настай хүүхдүүд өртөж амь насаа алдсан бөгөөд гал гарах үед харгалзах хүнгүйгээр гаднаасаа цоожлуулсан байдалтай байжээ. Гал гарсан шалтгаан нөхцлийг тогтоохоор шинжээч ажиллаж байгаа ба бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр үлдээхгүй байхыг НОБГ-аас анхааруулж байна.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Huurhii 2 huuhed yaj zovson boldoo tom boltson iim huuhduudiig surguuli tsetserlegt ni yavuulj baihgyi yah geed gertee tsoojlood uldeedeg bainaa. Etseg ehchuudee ur huuhdee bitgii gert ni tsoojtoi uldeej baigaachee Um maani bad mi hum.
2012-02-29