НӨАТ-аас зайлсхийвэл эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ

img

Сүүлийн үед  “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай” /НӨАТ/ хуулийн  хэрэгжилтийг шалгах явцад НӨАТ-ын падаантай холбоотой дараах хууль зөрчсөн үйлдлүүд  илэрч буйг Татвар төлөгч нарт сэрэмжлүүлэг болгон мэдээлж байна. Үүнд: 1.    НӨАТ-ын хасалт, буцаан олголт хийх хуулийн заалтад хамааралгүй ажил үйлчилгээнд төлсөн НӨАТ-ыг бизнесийн үйл ажиллагааны зардлаар тооцож, төсөвт төлөх НӨАТ-ыг багасгах; 2.    Импортын барааны НӨАТ ногдуулах үнэлгээг бууруулахын тулд хуурамч гэрээ үйлдэж гаалийн мэдүүлэг бүрдүүлэх замаар төлөх татвараа бууруулах; 3.    Бусдаас НӨАТ төлж бараа ажил үйлчилгээ худалдан авсанаар ня-бо бүртгэлийн худал бичилт хийж, НӨАТ-ын падаан бичиж, их хэмжээний хасалт хийх; 4.    НӨАТ төлөгч бус этгээдээс худалдан авсан бараа ажил үйлчилгээг НӨАТ төлөгчөөс авсан мэтээр хуурамч падаан бичих; 5.    НӨАТ-аас чөлөөлөгдөх үйлдвэрлэл, үйлчилгээнд зориулан авсан худалдан авалтанд төлсөн НӨАТ-аа төсөвт төлөх НӨАТ-аас хасч тооцох; 6.    Татварын албанд бүртгэлгүй, бүртгэлтэй боловч тухайн борлуулагчийн бүртгэлтэй бус НӨАТ-ын падааныг өөр хоорондоо наймаацах замаар хуурамч анхан шатны баримт бүрдүүлэх; 7.    Дулаан, цахилгаанд төлсөн НӨАТ-ын падаанаар түрээслэгч, түрээслүүлэгч давхар хасалт хийх; 8.    НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн хуулийн этгээд 1 жил ба түүнээс дээш хугацаагаар үйл ажиллагаа явуулаагүй “Х” тайлан гаргаж НӨАТ төлөгчөөс хасагдах болзол хангасан байхад уг хуулийн этгээдийг худалдан авч НӨАТ төлөгч бус этгээдийн Хайгуулын ажлын худалдан авалтанд төлсөн НӨАТ-аа шилжүүлэн бүртгэж хасалт, буцаан авалт хийхээр худал тайлагнадаг зэрэг татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн ноцтой зөрчлүүд илэрч байна, Эдгээр үйлдэлд  Татварын ерөнхий хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэхээс гадна уг үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдхүүнтэй болох нь шүүхээр тогтоогдсон тохиолдолд  Монгол Улсын  “Эрүүгийн хууль”-ийн тусгай ангид заасан доорхи зүйл ангиар ял оногдуулдаг болохыг ТАТВАР ТӨЛӨГЧ НАРТ АНХААРУУЛАН СЭРЭМЖЛҮҮЛЖ байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bugdeeree toldog bol hamaa algaa.zarimuud ni toldogui sh. ted hyamd unetei zaraj baigaam chin bid ch gesen zugtaanshd
2012-02-29
z:
Ноос ноолуураар таны хүссэн өнгө загвараар төрөл бүрийн бүтээгдэхүүн хийж байна 9517-4824 8850-2550 9606-0388
2012-02-29
XXXMAN:
НӨАТ гэж ёстой балай юм байнаа. Жишээлбэл би урдаас машин хөлсөлж өчнөөн зардал гаргаж бараа оруулж ирдэг. Тэр машин тэрэг хөлслөх ачигч, төрөл бүрийн хураамжид баахан мөнгө төлчөөд НӨАТ падаан тэднээс авч чаддаггүй. Гааль дээр ирэхээр баахан мөнгө нэхнэ тэгэхлээр нь яалт ч үгүй гаальтай машинаар бараагаа оруулж ирдэг. Учир нь би худалдан авагчид бараа нийлүүлэхийн тулд хамгийн бага үнэ санал болгох хэрэгтэй. Гэтэл яг ёс журамаар нь явахаар миний үнэ өндөр болчоод байдаг. Ингээд бидний оруулж ирсэн бараа ямар нь НӨАТ-тай худалдан авсан баримтгүйгээр УБ-д ирдэг. Ингээд нөгөөдөхөө захиалагчид нийлүүлэхээр НӨАТ 10 хувь зайлшгүй төлөх хэрэгтэй болно. Манайд одоохондоо ложистик дэд бүтэц хөгжөөгүй учраас маш өндөр зарлдлаар бараагаа тээвэрлэж байна. Мөн маш эрсдэлтэй хүндрэлтэй. Дээр гааль НӨАТ-ын татварыг жоохон бууруулмаар юм. Арай дэндүү өндөр байна.
2012-02-29