
Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдын их, дээд сургуульд элсэн орох элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл явагдаж байна. Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл орон даяар хоёрдугаар сарын 1-нээс эхэлсэн бөгөөд дөрөвдүгээр сарын 16-нд дуусна.
Ерөнхий шалгалтад бүртгүүлэхийг хүсэгчид Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах төрсний гэрчилгээ, 3*4 хэмжээтэй, арын фон нь цайвар цулгуй, малгай ба нүдний шилгүй авахуулсан зураг Боловсролын үнэлгээний төвд өөрийн биеэр авч ирэх шаардлагатай. Мөн өмнөх онуудад 11 дүгээр анги төгсөгчид бүрэн дунд боловсролын гэрчилгээтэй байна.
Энэ жилийн хувьд шалгалтын хураамжийг “ХААН” банкнаас бусад банкны төлбөрийн мастер болон виза картаар шилжүүлах боломжтой юм байна. Нэг шалгалт 4800 төгрөг, батламж карт 700 төгрөг байна.
Тухайн хүүхэд хэдэн ч шалгалт өгсөн нэг батламж карттай байна. Харин орон нутгийн хүүхдүүдийг тухайн орон нутгийн боловсрол, соёлын газраас нэгдсэн журмаар бүртгэдэг.
Хөдөө орон нутгийн суралцагчид шалгалтын төлбөрөө Голомт банкны 1105038452 тоот дансанд тушаан, баримтаа боловсрол, соёлын газрын зөвлөгөө мэдээллийн ажилтанд өгч бүртгүүлэх ажээ.
С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ